Ерөнхийлөгч Х.Баттулгын “хамгийн ойрын хүн” тамгын газрыг нь удирдана

🕔 2020/02/17 13:54

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын “хамгийн ойрын хүн” тамгын газрыг нь удирдана

 

Ерөнхийлөгчийн тамгын газар /ЕТГ/-ын даргаар 2017 оноос хойш ажилласан З.Энхболд өчигдөр /2020.02.13/ ажлаа хүлээлгэн өгч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр "Сонгуульдаа бэлдэхийн тулд өргөдлөө өгч байна. Ерөнхийлөгч хүлээж авсан. Бидний харилцаа хэвийн” гэсэн юм. 

Мөн тэрээр ЕТГ-ын даргын албан тушаалд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдон ажиллана гэж мэдэгдсэн. 

Тэгвэл ЕТГ-ын даргаар томилогдож байгаа Ө.Шижир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өөрийн хүн ажээ. Учир нь тэрээр сүүлийн 10 гаруй жил Х.Баттулгыг УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулахад нь гол үүргийг гүйцэтгэж байсан, түүний "улс төрийн баг”-ийн гол хүний нэг ажээ. Эх сурвалжууд ЕТГ-ын даргаар томилогдож байгаа Ө.Шижир нь улс төрийн туршлага, боловсрол, гадаад хэлний мэдлэгээрээ хэний ч доор орохгүй нэгэн. Мөн сүүлийн жилүүдэд Монголын Хөлбөмбөгийн холбооны шинэчлэл, шигшээ багийн тамирчдын гаргаж буй амжилтууд түүнтэй салшгүй холбоотой, сайн менежер гэсэн юм. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!