ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!
-Үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй шүүх хурал-
Яг үнэндээ өнөөдөр төгс үйлдэгдсэн авлига албан тушаалтын гэмт хэргүүд эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаж эхнээсээ хэрэгсэхгүй болсон түүхтэй. Үүгээр ч зогсохгүй эрх баригч МАН-ынхан Засгийн газрын тусгай санг тонож 49-үүлээ ЖДШ-ийн мөнгийг хулгайлчихаад хээв нэг өнөөдөр гэмт хэрэгтэн биш мэтээр аашилж дүрэм журам ярьсаар сууна. Яг үнэндээ ийм олуулаа, зохион байгуулалттайгаар төрөө цөлмөсөн хэрнээ өдгөө ганцхан хүнээр туг тахих гээд тэд бэлдэж байна. Үүнийг нотлох баримттайгаа гардуулсан хамгийн төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг УЕП асан Г.Энх-Амгалан чуулганы танхимд хэлж МАН-ын ЖДҮ-чин гишүүдийг нүүр хийх газаргүй болгож тэднийг заавал яллаж гэм бурууг нь хүлээлгэх ёстой хэмээж байв.
Үүгээр ч зогсохгүй АТГ-т МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд холбогдох авлига албан тушаалын гэмт хэрэг шалгагдаж байгаа ч дарга нарынх нь шүүгээнд хав дарагдсан. Тэрбээр УИХ-ын сонгуулийн дараа Г гэгч хүнийг төрийн албанд оруулж өгнө хэмээн 30 сая төгрөгийг авсан байдаг юм. Манай сайт өмнө нь энэ тухай тодорхой мэдээлж байсан учраас дахин нурших нь илүүц бизээ. Ямартай ч түүний үйлдсэн энэ мэт асуудал үүгээр дуусахгүй. Олон ч гэмт хэргийн үйлдэлтэй төгс гэмээр хэргүүд тун удахгүй ар араасаа цуврах нь цаг хугацааны асуудал болсон.
Тиймээс л үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй асуудал дээр яагаад Ц.Сандуй, А.Ганбаатар нар ял үүрэх болов оо хэмээг асуугаад буй хэрэг. Харин ч эсрэгээрээ Засгийн газраа олуулаа тоносон, авлига албан тушаалын төгс үйлдэгдсэн гэмт хэргүүд ийм олноороо байсаараа байхад яагаад заавал тэднийг онилж яллав. Мэдээж цаг цагаараа байдагүйн адил үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй Ц.Сандуй нарын хэргийн үнэн учир тун удахгүй олдох бизээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn