Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

🕔 2019/07/20 13:26
Монгол төрийн жолоог 40 жил атгасан , Монгол улсын маршал Юмжаагийн Цэдэнбалын амьдралын замнал, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эерэг, сөрөг талыг  харуулсан түүхэн уран сайхны бүрэн хэмжээний томоохон киног УИХ-ын гишүүн, "Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбатын зохиолоор хэсэг уран бүтээлчид бүтээж киноны зураг авалт дундаасаа даваад байна.  Сонирхуулахад энэ кинонд гардаг улс төрийн зарим зүтгэлтний дүрд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул хоёр уран бүтээлч тоглож байна. Тухайлвал, Маршал Х.Чойбалсангийн дүрд Монгол улсын Ардын жүжигчин А.Дашпилжээ,  Улсын бага хурлын дарга асан Г.Бумцэндийн дүрд "Ард түмний гавьяат” дуучин Д.Лхагвадорж тогложээ.  Г.Бумцэнд гуайн дүрийг 2000 шахам хүний судалж тэдний зурагнаас тусгай программаар сонголт хийн адил төстэйг тодруулсанд Д.Лхагвадорж тэнцсэн байна. Д.Лхавадорж одоо ТХДЖ-ийн театрт жүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд яг энэ киноны  зураг авалтын дундуур Монгол улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан юм. Энэ киноны уран бүтээлчид киногоо энэ ондоо багтаж дэлгэцнээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
С.ПҮРЭВСҮРЭН

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ КИНОНД "АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ" Д.ЛХАГВАДОРЖ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БУМЦЭНДИЙН ДҮР БҮТЭЭЛЭЭ

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!