"АЛТАН СУДАЛ" КИНОНД ӨНДӨРШИЛИЙН БЯЦХАН ХҮҮ МАШ САЙН ТОГЛОЖЭЭ

🕔 2018/10/03 17:00
Монгол-Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл "Алтан судал" кинонд Өндөршил сумын дунд сургуулийн сурагч Батмөнхийн Бат-Ирээдүй амжилттай тоглолоо.  Киноны зураг авалт өнөөдөр дуусч байгаа бөгөөд  хилийн чанад нэрд гарч яваа кино найруулагч  Д.Бямбасүрэн уул киноны найруулагчаар ажилласан юм.   "Хоёр сарын хугацаанд бүхий л сэтгэл   зүрхээ зориулан нэгэн гайхалтай түүхийг хамтдаа бичилцсэн сайхан хамт олондоо баярлалаа. Нэн чухал сэдэв, онцгой арга барил бүхий уг киноны амин сүнс болсон, гол дүр Амараагийн дүрд тоглосон Дундговь аймгийн Өндөршил сумын хүү Батмөнхийн Бат-Ирээдүй дүүдээ онцгойлон баяр хүргэе" гэж кино багийн нэг  гишүүн жиргэсэн нь анхаарал татаж Өндөршил сумтай холбоо барихад Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг: "Өнгөрсөн  жилийн "Яргуй" наадмын үеэр энэ киноны зохиолч, найруулагч нар киноны дүрээ сонгохоор улсын хэмжээнд маш их эрэл хайгуул хийсэн юм билээ. Олон зуун хүүхдээс сонгож авахад миний шавь Бат-Ирээдүй тэр шалгуурт тэнцэн кинонд тоглох эрх олж авсан хэрэг л дээ. Ээж нь сумынхаа цэцэрлэгийн эрхлэгч Д.Номин-Эрдэнэ. Шавиа маш амжилттай тоглосон тухай сонсоод  маш их  баяртай байна" гэлээ. Олон улсын хэмжээний кинонд дунд сургуулийн жирийн сурагч ийнхүү амжилттай тоглосон нь Өндөршилчүүдийн бас нэг том бахархал болж байна.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!