ЗАР »
Монгол “ЗЕЛЕНСКИЙ”
Учир нь тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр тангарагаа өргөснийхөө маргааш нь ажилдаа орж нэлээн хурц хурц үг хэлж ард түмнийхээ сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрбээр хоёр сарын дотор парламентаа тараана, хөрш ОХУ-аас булаагдсан бүх газар нутаг, хүн ардаа эргүүлж авна. Ирэх таван жилийн дотор Украйн хүн эх орондоо уйлахгүй болно” хэмээн мэдэгдсэн нь улс гүрнүүдийг алмайруулахад хүргэсэн юм.
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах баталгаа үндсэндээ алдагдаж Монгол төрийг чадамжгүй болгох чиглэл рүү шууд явсан. Тухайлбал, төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн. Төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд эндэж, алга болох асуудал газар авсан. Мөн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн зээлийг өөрсддөө давуу эрх олгон авсан. Үүгээр ч зогсохгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайд маш их хэмжээний авлигын хэрэгт холбогдож төрийн нэр хүндийг бүрэн унагсан. Тиймээс л Ерөнхийлөгч Х.Баттулга шийдвэр гаргах ямар ч чадамжгүй УИХ-ыг тар гэж хэлсэн үг нь ард түмний сэтгэлийг хөндөж одоо л манай Ерөнхийлөгч зөв зүйтэй зоригтой алхам хийх нь гэсэн итгэл найдварыг тээж ийнхүү Монгол " ЗЕЛЕНСКИЙ” хэмээн нэрийдсэн нь энэ юм шүү дээ.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!