Төрийн нууц олж авсан хэргээр сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэлээ

🕔 2019/05/22 17:00

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албаныхан Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчиж, төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр сэтгүүлч Б-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Сэтгүүлч Б нь С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар нарт холбогдох хэргийн талаар цуврал нийтлэл бичсэн юм. Засгийн газрын хуралдаанаар дээрх хэргийн зарим баримтыг төрийн нууцаас гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн зарим хэсгийг нууцлах шаардлагагүй гэж үзсэн байдаг.

Гэвч Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивт мөрддөг журмаар тухайн хэргийн материалтай танилцах боломжийг хязгаарласан юм. Сэтгүүлч ур чадвараа ашиглан дээрх нууцаас гаргасан мэдээлэлд түшиглэн нийтлэл бичихэд төрийн нууц хууль бусаар олж авсан гэх үйлдэлд буруутган тагнуулынхан хоёр ч удаа байцаалт авчээ. Эрүүгийн хуулийн 19.11-т, Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тухайн төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэг нь тагнуулд байдаг. Гэтэл мэдээллээ өөрөө хадгалж чадаагүй хэрнээ нийтлэл бичсэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Б.Дамдинжав   

Эх сурвалж: newspress.mn   

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!