“Богд хайрханы хишиг” барилдаан Э.Даш түрүүлэв

🕔 2016/12/19 10:49

 

Өчигдөр буюу 12 дугаар сарын 18-нд Бөхийн өргөөнд болсон Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал "Богд хайрханы хишиг” барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүллээ.
 
10 дахь удаагийн тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Хилчин” спорт хорооны бөх, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Энэ удаагийн бөхийн өргөөний дэвжээнд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар нараар магнайлуулсан 256 бөх хүчийг үзэн, уран мэхээ уралдуулан барилдсан юм.
 
Харин барилдааны Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар” спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Алдар” спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгаран үлдсэн. Улсын начин Э.Даш зургаагийн даваанд улсын заан Батмөнх, долоогийн даваанд улсын арслан Д.Пүрэвдагва нарыг өвдөг шороодуулсан бол наймын даваанд улсын харцага Ц.Содномдоржийг хаясан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!