800 хүний багтаамжтай шоронд 3800 хүн хоригдож байна

🕔 2016/08/05 12:24

800 хүний багтаамжтай шоронд 3800 хүн хоригдож байна

 

Филиппин улсын Күэзон хотын шоронд 3800 гаруй хүн хоригдож байна. Гэвч уг шорон нь 800 хүний багтаамжтай аж. Өөрөөр хэлбэл шоронгийн багтаамж хязгаараа давж, 3000 хүн илүү авчихаад байгаа юм.

Шоронгийн хоригдлууд шпрот шиг л багтаж ядан амьдарч буй зургийг Франц пресс агентлагийн зурагчин Ноел Сэлис буулгажээ.

Тус улсын Хууль зүйн нарийн бичгийн дарга "Шинээр хорих анги барихаар барилга барих талбайг бэлтгэж байгаа” гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр болтол Күэзон хотын шоронд хоригдож буй хүмүүс нөөшилсөн бэлэн бүтээгдэхүүн шиг шахцалдан амьдарсаар байх нь. Энэ байдал бүтэн 10 жилийн туршид үргэлжилж байгаа аж.

Багталцахгүй учраас зарим хоригдлууд шөнийн цагаар шатан дээр унтдаг байна. Ноел Сэлисийн авсан энэхүү зураг олон нийтийн анхаарлыг татаж, Филиппиний Засгийг газрын хүчтэй шүүмжлэх болжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!