- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
АНУ-ын "толгойны өвчин" Ассанжийг хүчээр баривчилжээ
"Ассанжийг дахин хамгаалах шаардлагагүй байхгүй" гэж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено мэдэгдээд, түүнд олгосон улс төрийн орогнолоо цуцалсан байна. Уг шийдвэрийн дараахан Скотланд Ярдын цагдаагийн ЭСЯ-ын байр руу нэвтэрч, Ассанжийг хүчээр баривчилан явжээ. Ассанж дээрх хүчингийн хэрэгтэй холбоогүй гэдгээ олонтоо мэдэгдэж, Шведэд очихоос татгалзан, улмаар 2012 оноос хойш Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй аж. Түүнийг ЭСЯ-ын бүсээс гарсан тохиолдолд шууд баривчлахаа Шведээс гадна АНУ сануулж байв.
Ассанж мөн өөрийн үүсгэн байгуулсан сайтынхаа тусламжтай АНУ-ын төрийн нууцад хамааралтай нууц материалуудыг нийтэд дэлгэсэн түүхтэй. "Энэ хэргийнхээ төлөө тэрбээр бүх насаараа хоригдох магадлалтай" гэж АНУ сануулсан юм. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама түүнийг УРВАГЧ хэмээн тодорхойлж, нэн даруй түүнээс ял асуухыг даалгаж байсан удаатай.
Ассанж өдгөө Лондонгийн цагдаагийн байранд хоригдож буй бөгөөд энэ амралтын өдөр "гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцлийг зөрчсөн" хэргээр шүүгдэхээр болжээ."Британийн Засгийн газар Ассанжийг АНУ-ын хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа" талаар ойрын эх сурвалж мэдээлсэн ч уг мэдээллийг Гадаад хэргийн яам хараахан батлаагүй байна.