Мөлжүүртэй “эрхэм”
Монголын хамгийн Мөлжүүртэй эрхмээр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт тодорсон. Түүний талаар сошиалаар "Энэ С.Баярцогт их мөлжүүртэй хүн юм. Хамаг юманд буруутай, ерөөсөө төрсөн нь гэм нүгэл болчихсон. Өвчтэй Монголчуудын стрессээ тайлдаг бай нь, популист улс төрчдийн карьеараа дээшлүүлэх дипломын ажлын сэдэв нь болоод нэгэн арваныг үдлээ дээ хөөрхий” хэмээн өрөвдөх нэгэн байхад өөлөх хүмүүс ч олон байсан юм.
Учир нь С.Баярцогт тэр нэгэн өдөр дансандаа олон сая.ам доллар мартсанаас болж монголчуудын мөлжүүртэй сэдэвийнх нь гол бай болсон юм. Тухайлбал, 2013 оны эхээр оффшор дансны тухай асуудал Монгол төдийгүй дэлхий дахинд томоохон дуулиан тарих үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтын оффшор данс илэрч нийгэмд дуулиан тарих үед даарин дээр давс нэмэх гэгчээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга асан З.Энхболд нар түүнийг 2016 оны УИХ-д сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн нь хүмүүсийн анхаарлыг улам их татсан юм.
Болсон явдлыг сануулахад 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дээрх "Legend Plus Capital Limited” хэмээх компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон бөгөөд С.Баярцогт "Legend Plus Capital Limited” гэх нэртэй компанийн нэрийг Швейцарийн банкинд данс нээх зорилгоор ашигласан бололтой. Харин данс нээсэн зорилгоо тэрбээр "Олон улсын үнэт цаасны арилжаа хийхийн тулд нээсэн” хэмээн тайлбарласан байдаг. Мөлжүүртэй эрхмийн тухайн үед тайлбарласнаар бол Швейцарийн дансан дахь нэг сая ам.долларын 200.000 ам.долларыг тэрбээр гэр бүлийн бизнесийн орлого / газар тариалан эрхэлдэг/ хэмээсэн бол 800.000 ам.долларыг нэрийг нь дурьдахыг хүсээгүй бизнесийн хамтрагч, гурван найзынх нь гэжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын мэдээллээс харахад С.Баярцогт дээрх дансанд 2000 орчим ам.доллар үлдээн, бусдыг нь /1 сая ам.доллар/ данснаасаа гаргасан хэмээн мэдээллэсэн юм.
Үүгээр ч зогсохгүй тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь компани болон Швейцарийн банкин дахь нууц дансныхаа тухай мэдүүлээгүй талаар ч дээрх консорциум дурдсан байв.
Энэ үйл явдлаас хойш түүний алдаан дээр намынхан нь нөхдүүд дөрөөлж хийх ажилтай, ярих сэдэвтэй болж доривтой ажил хийлгүй өнөөг хүрсэн. Харин ч энэ асуудлыг ажил хэрэг болгосон хүн нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Тэрбээр тангараг өргөсөн цагаасаа эхэлж оффшорт данстай эрхмүүдийн материалын араас явж бага, багаар олны өмнө ил болгож чуулганы танхимд ч энэ асуудлыг хөндөн ярьж байсан.
Р.Саруул