М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халаагүй, намын үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй гэв

🕔 2019/02/15 12:50

 

Өчигдөр нэр бүхий хэвлэлүүдээр "УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халж, МАН-аас шахаж эхэлжээ” гэх мэдээлэл гарсан.

Тус мэдээлэлд, М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлсөн нь МАН-ын одоогийн удирдлагуудад хангалтгүй санагдаж охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халсан. Цаашлаад МАН дахь сонгуульт ажлуудаас нь /Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/ чөлөөлөхөөр болсон бөгөөд М.Хуланг МАН-аас шахаж гаргах чиглэлтэй ажиллаж байна гэж дурдагдсан байв.

Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий энэ талаар хэлэхдээ "Дэд дарга ажлаа хэвийн хийж гүйцэтгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөөгүй” гэх хариултыг өглөө. МАН-ын нөлөө бүхий албан тушаалтны мэдэгдэж буйгаар Энхболдын Хуланг намаас шахах эсвэл намын үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх гэсэн зүйлгүй. Огт тийм зүйл яригдаагүй гэв.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!