ЗАР »
М.Энхболдын араас хэн огцрох вэ?
Тэрбээр "Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж, сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд надад зууралдах зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентад болох үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тиймээс бүх зүйл хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд болохгүй зүйлгүй гэдгээ миний бие өмнө ч мэдэгдэж ирсэн. Иймээс тогтоолын төслийг хуулийн дагуу хэлэлцэж, цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдох нь зөв байх” гэх тайлбарыг өгсөн нь түүнийг хэрхэн асуудалд хандагийг томруунаар харуулсан хэрэг.
Эцэст нь хэлэхэд М.Энхболдын оронд ямар ч алтан бөгс, мөнгөн цээжтэй, ухаан боловсролтой хүнийг томилоод ядуурал, утаа, замын түгжрэл гээд болохгүй, бүтэхгүй байгаа бүх асуудал үлгэр шиг өөрчлөгдөнө гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ бүх муу муухай зүйлээ 2020 оноос амжуулж ялагдал хүлээсэн нэрээр гадагшаа дүрвэж энэ улс орныг улам их хэцүү байдалд үлдээнэ гэдгийг вангадчихая. Ямартай ч өнөөдөр М.Энхболд огцорлоо. Дараагийн эрхэм хэн бэ гэдгийг таах гээд үзээрэй.
Р.Саруул
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!