Ажилд оруулах авлигын доод хэмжээ 2.3 сая төгрөг

🕔 2019/01/19 16:04

Монголын нийгэм дэх авлига хэрээс хэтэрсэн. Дээд тал нь хэдэн тэрбумаар яригддаг болохыг нотлох баримтууд дэлгэгдсээр байгаа. АТГ-д хэрэг үүсгэн шалгаж буй баримтууд дунд нэгэн төрийн байгууллагын дарга нэг нөхрийг манаачаар ажилд оруулангуутаа 2.6 сая төгрөг авсан асуудал байна. Манаачаар ажилд орсон нөхөр энэ хахуулийг өөрөө хүсэж өгсөн үү, хясан боогдож аргагүйн эрхэнд өгсөн үү гэдгийг шалгалтын явцад тогтоох гэнэ.

Энэхүү манаачаас 2.3 саяын авлига авсан тэр хурган дарга бусдаас 35 саяар худалдаж авсан машиныг байгууллагадаа 45 саяар шахсан, байгууллагын засварын 45 сая төгрөгийг хувьдаа завшсан, ажилд оруулж өгнө гэж иргэдээс 10 орчим сая төгрөг бас авсан гэнэ. Ийм гомдлыг АТГ хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!