“Голомт” банкийг хэрсэн “Учиртай гурван толгой”

🕔 2019/01/09 11:19

Сүүлийн үед "Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын өгсөн цуврал ярилцлага, түүний дундуур Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн тайлбар дуулиан тарьж байна. Дуулиантай байгаагийн учир нь Т.Ганболд "Алтан Дорнод Монгол” компанийг Оросын иргэн С.В.Паушокоос авсан нь Д.Дорлигжавын багт таалагдаагүй тул цагдан хоригдож, түүнээсээ мултрахын тулд 2011 онд дөрвөн сая ам.долларын авлига өгч байсан тухай ярьсанд оршиж байгаа юм.

Ингэхдээ тэр үеийн УЕП Д.Дорлигжавын дүү Д.Баатарын компанийн дансаар дамжуулж өгсөн гэнэ. Өчигдөр өглөө УЕП асан Д.Дорлигжавыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон явдал үүний дагуу ч байж мэдэх юм. Энэ мэдээллийн тулаан дунд өөр ч сонирхол татахуйц зүйл байгаа нь тэдгээр оролцогчид мөнгө төгрөгөө "Голомт" банкаар дамжуулж гуйвуулж байж.

Тэр нь яахав, гол нь тус банк гарын үсгийн эрхтэй эздэд нь мэдэгдэлгүйгээр мөнгө шилжүүлээд татдаг төдийгүй, андуурч мөнгө шилжүүлсэн гэсэн бичиг гаргуулж байсан тухай яриа нь ноцтой байлаа. Монголын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй тус банкны талаар энэ мэдээлэл олон хүнийг цочирдууллаа.

Гэхдээ УЕП асан Д.Дорлигжавтай холбоотой дөрвөн сая ам.долларын асуудал шинэ сэдэв биш. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд өөрийн твиттер хуудсандаа энэ дөрвөн сая ам.долларын баримтыг дэлгэж байв. Гэсэн ч тухайн үед хууль хяналтын байгууллагаар гүнзгийрүүлэн шалгуулалгүй "Цаг нь болоогүй” гэдэг богино тайлбар хийгээд замхарсан.

Мөн "Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээлэл хийж "Би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. "Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани "Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан.

Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед "Алтан Дорнод Монгол” компанийн бүх лиценз, өмч хөрөнгүүд "Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс "Алтан Дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн "Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан.

Тиймээс банктай ярьж, барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа одоогийн Т.Ганболд захирал компанийг худалдаж авсан” гээд "Тэгэхээр энэ учир битүүлэг гүйлгээ хэн нэгэн улстөрчийн халаас руу бус "Алтан дорнод монгол”-ын шинэ, хуучин захирлуудын хоорондох өр зээлийн гүйлгээ болж таарч байна.

Өөрөөр хэлбэл, "Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авахаар хөөцөлдөж байсан Ч.Бямбаад одоо худалдан авч үйл ажиллагааг нь хэвийн явуулж буй Т.Ганболдын төлсөн баримтын гүйлгээ гэж ойлгогдож байна” гэж байв.

Таван жилийн өмнө ингээд намжсан асуудал дахин хөндөгдөж "Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд "Ам нээвэл” нэвтрүүлгээр ярьсны дараа УЕП асан Д.Дорлигжав "Eagle” телевизийн ярилцлага өгөхдөө "Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг. "Алтан дорнод монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс "Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан л даа.

Шүүх дээр ялагдсан Паушок Эрдэнэт үйлдвэрийн орлогч байсан Ч.Бямбаа гэдэг нөхрийг менежментийн гэрээгээр захирлаар томилсон. Тэгэхдээ "Алтан дорнод монгол” компанийг ашигтай ажиллуулаад "Засгийн газрын өрийг төлөөд надад тодорхой хэмжээний төлбөр тел” гэсэн байгаа юм. Чангаагийн Бямбаа менежментийн гэрээгээр "Алтан дорнод монгол” компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй.

Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болчихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал "Алтан дорнод монгол” компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх. Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок"Алтан дорнод монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг.

Энэ үед миний дүү Баатар зээл авахаар "Голомт” банк дээр очтол Д.Баясгалан "Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг "Алтан дорнод монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл егье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Баатар Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан.

Паушок "Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ "Голомт”-оос хүссэн зээлээсээ хоёр сая ам.доллар телсөн. Ингээд байж байтал "Голомт” банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод "Нөгөө Паушокын компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ.

Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурав суугаад "Паушокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь Голомт банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар "Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө "Голомт” банк руу шилжүүлсэн.

Миний дүү Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ” гэж ярьжээ. Харин үлдсэн хоёр сая ам.долларын тухайд "Манай дүү сарын дараа дансаа шалгатал Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. "Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг "Голомт” банк руу явуулсан.

"Голомт” банкныхан шалгаад "Арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Ганболдын компаниас "Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг "Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна.

Эхний хоёр сая ам.доллар нь "Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ. Ганболд их шорон санаатай хүн. Андуурч биш зориуд мөнгө оруулж гаргасан болж таараад байна. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоож егнө үү гэсэн өргөдлийг маань АТГ хандтал яагаад ч юм бэ Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Одоо Тордойн Ганболд намайг гүтгээд зөрчлийн хуулиар цөөн хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрнө гэж бодож байгаа байх. Үгүй дээ. Би Монгол Улсын иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлгэнэ. Гэхдээ дөрвөн сая ам.доллараар үнэлнэ. Би Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд хоёр гараа өргөтөл явна” гэж ярьсан юм.

Харин уржигдар "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Т.Ганболд "Энэ мөрдөн байцаалтын шатанд явж байгаа асуудал. Гэхдээ би олон нийтэд ил болсон асуудлуудад нь тайлбар хийе. Энэ дөрвөн сая ам.доллар бол нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бусад бүтэн хэмжээгээрээ энэ хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа.

Хоёрдугаарт, би компанийн хувьцааг ОХУ-ын иргэн Паушок гэдэг хүнээс худалдаж авсан. Тэгэхэд тэр гэрээн дээр заасан үнийн дүн, миний ОХУ-ын иргэнд төлсен дүн яг таг таарч байгаа. Хувьцаа худалдаж авах гэрээний дүн 18 сая ам.доллар гэж байсан байхгүй юу. Яс энэ мөнгөн дүнгээр би төлбөрөө хийсэн. Энэ 100 хувь хэрэгжээд дуусчихсан гэрээ. Энэ гэрээн дотор Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн тийм компанид хоёр сая, дөрвөн сая ам.доллар нэмж төлнө шүү гэсэн ямар ч нехцөл болзол байхгүй.

Би 2008 оноос хойш Паушок гэдэг хүнтэй харьцаж явж байсан. 2007 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгчихөөд Алтанбулагийн боомтоор зугтаагаад гарсан хүн шүү дээ. Ийм процесс яваад 2011 оны нэгдүгээр сард Арбитрт ялагдаад компанийнх нь ханш өөр болчихож байгаа юм. Тэгээд надад зарах гээд явж байтал хөндлөнгөөс нь ийм нөхдүүд гараад ирсэн. Их замын дээрэмчид гээд зохиол маягийн л юм болсон. Тэр нь Чангаагийн Бямбаа гэжхүн байгаа. "Би Дорлигжавын бүх хар ажлыг нь хийж дандаа хажууд нь явдаг” гээд сонинд ярилцлага епн байсан хүн.

Тэгээд бид авна чи холдохгүй бол дэмий шүү гэсэн ерөнхий санаатай юм ярьсан. Д.Дорлигжавын дүү хаана, ямар ертэй нь яг үнэндээ надад хамаагүй шүү дээ. Хоёр дахь хоёр сая ам.долларыг нь данс андуурчихсан гэнэ. Яг та бид хоёрыг яриад сууж байхад данс руу орчихоогүй бол тэр үеэс хойш ороогүй байгаа. Хоёр сая ам.доллар байтугай мөнгө байгаа л даа.

Нэг ч цент буцаж ороогүй. Надад дандаа шилжүүлсэн баримтууд нь байгаа юм чинь. Д.Дорлигжавын яриад байгаа залруулгын тухайд тэр оны аравдугаар сарын 18-нд шилжигдсэн мөнгөний залруулгыг "Голомт” банк арваннэгдүгээр сарын 20 хэднээр хийж өгсөн байна шүү дээ. Cap гаруйн хугацаанд юу болсон гэхээр "Голомт” банкны захирал нь надаас гуйгаад "Ерөнхий прокурор алчих гээд байна. Чи худлаа, үнэн нэг ийм бичиг андуурсан байна гээд хийгээд өгчихөөч гэсэн. Яахав андуурсан гээд бичиг хийгээд өгчихье гэхдээ тэрний чинь дагуу буцаад данс руу орох ёстой биз дээ тэгвэл.

Дансны хуулгууд бүгд байж байна ямар ч тийм буцаж орсон юм байхгүй шүү дээ. Банкны бүх хуулгануудыг гаргаад үз энэ маш энгийн” гэсэн юм. Мөн тус ярилцлагынхаа үеэр өөр нэг гүйлгээний тухай хэлсэн. Тэрбээр "Жастын Ш.Батхүүд тухайн үед Эрдэнэт, Улаанбаатар төмөр зам баталгаа гаргасан гээд байдаг. Ганцхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр байдаггүй юм. Том улстөрчид тэр хүнд туслаарай гээд залгаж байсан.

Би нэг ч хүнд зээлээр юм өгч байгаагүй. Түүнийхээ хүчинд ч ашигтай ажилласан. Тэгээд бараа бүтээгдэхүүн авах бол мөнгөө төлчих л гэсэн. Тэгээд төмөрлөгийн үйлдвэрийн данс руу 15 сая ам.доллар "Жаст" компаниас орсон. Бараа бүтээгдэхүүний телбөр байхгүй юу. Намайг гадагшаа явчихсан байхад дансанд мөнгө орчихож. Эргээд ирсэн мөнгө гараад явчихсан байдаг юм. Цор ганц миний гарын үсгээр мөнгө гардаг юм. Би тэгээд "Голомт’’-ынхон руу утасдаад яаж байгаа юм гэсэн чинь Ш.Батхүүгээс надад албан бичиг ирчихлээ. "Манайх "Голомт” банкинд өртэй.

Манайхаас оруулсан мөнгийг тус банкны зээлийн ийм данс руу шилжүүлж егнө үү” гэчихэж. Би манайх бараа бүтээгдэхүүн зарах гээд төлбөрөө авчихсан өгөхгүй гэсэн чинь "Голомт” миний гарын үсэггүйгээр "Жаст”-ын зээлийн суутгалд авлаа гээд авчихна лээ. Тэгээд одоог хүртэл гарын үсэггүй, төлбөрийн даалгавар байхгүй ийм нэг гүйлгээ байдаг юм. Бараа үйлчилгээ авах телбөр нь орж ирсэн ч би аваагүй. "Голомт” банк өрөндөө суутгаад авчихсан. Гэхдээ би хохироогүй л дээ. Яагаад гэвэл зөрүүлэзд нэг ч бараа бүтээгдэхүүн өгөөгүй юм” гэж ярилаа.

Мөнге төгрөг авлигад өгсөн эсвэл дээрэмдүүлсэн тухай компанийн захирал, прокурор асан нарын маргаан хууль хяналтын байгууллагаар шийдэгдэх байх. Ерөнхийдөө энэ явдал улс төр, хууль хүчний байгууллага бизнес хутгалдсан тухай хар сэр хүмүүст өглөө. Хамгийн гол нь хэрэв "Алтан дорнод монгол”-ын ТУЗ-ын дарга Т.Ганболдын ярьж буй үнэн бол "Голомт” банк "Андуурсан гүйлгээ хийсэн байна гэдэг бичиг хийгээд өгөөч” гэж гуйдаг, бараа таваар худалдан авахаар тохиролцож дансандаа орсон мөнгийг хариуцагчийн гарын үсэггүйгээр өрөндөө суутгадаг зэрэг асуудал гаргасан гэсэн үг.

Энэ бол яалт ч үгүй харилцагчдынх нь хувьд болгоомжлох мэдээлэл юм. Уг нь "Голомт” бол Монголдоо төдийгүй олон улсад ч нэр хүндтэй банк. Ерөөсөө банк гэдэг хэрүүл дунд ч хачирлаад яриад өнгөрдөг сэдэв ч биш билээ. Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд ч энэ салбар Монгол Улсын эдийн засгийн гол багана байсаар байх болно. Банктай холбоотой асуудал эмзэг байдаг. Эмзгээс гадна хүмүүс ямар ихээр хохирогийг ч өнгөрсөн хугацаанд монголчууд бид үзэж өнгөрүүлсэн.

Тэгэхээр үүнийг бодож "Голомт” банкны асуудлаар Д.Баясгалан захирал яаралтай тайлбар өгөх хэрэгтэй байна. Эс бөгөөс "Голомт”-ыг тойрсон буюу хэрсэн "Учиртай гурван толгой” болчихоод байгаа та бүхний өгч буй мэдээллийн цаана зөвхөн банк ч бус Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбар доголдох аюултай юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Ж.Баяр

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!