Багш нар ямар нохойд барьдаг мод уу?
Э.Бат-Үүл энэ тухай "Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг доргиогоод, ашиглаад байна гэж гадуур цуураад байсан. Эсрэгээрээ, Ерөнхий сайддаа Ерөнхийлөгч маань үйлчилж байгаа нь тодорхой боллоо” гэсэн байна лээ. Нэг улсын төрийн тэргүүн байна гэдэг нэг намын дарга байхаас шал өмнөө хариуцлага учраас харамсах нь аргагүй. Ядаж л УИХ-аас Ерөнхий сайдыг томилдог биш, Ерөнхий сайд нь УИХ-ын даргаа томилдог хуультай байсан бол хамаа байж уу. Хүсвэл Засгийн газрын өмнөөс Хууль зүйн сайдаараа өргөн бариулна биз. МАН-ын даргын өмнөөс АН-ын Ерөнхийлөгч хууль өргөн барина гэдэг доромжлол шиг харагдах нь аргагүй. Аргаа ядахад УИХ-ын хэн ч биш нэг гишүүн олдоно доо, У.Хүрэлсүхэд.
Ингэхэд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж ямар байгууллага сан билээ? Багш нарын эрхийг хамгаалах байгууллага биш бил үү?
Гэтэл өнгөрөгч есдүгээр сард эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяхад энэ холбоо "Ажил хаялтад оролцсон багш нар Засгийн газрыг унагаах зорилгоор захиалгатай, төлбөртэй ажил хаялт явуулж байна” хэмээн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр багш нарынхаа эсрэг баахан гүтгэлэг явуулсан. Гэтэл одоо "Засгийн газрыг дэмжиж, М.Энхболдыг огцруул” гэвээ. Цалингаа нэмүүлье гэхээр нь Засгийн газартай нийлж "Та нар төлбөртэй ажил хаялаа” гэж загначихаад одоо болохоор "Төлбөрийг чинь төлье” гээд байна уу даа.
Түүнийхээ оронд ЖДҮ-ээс хулгайлсан 90 тэрбумаар багш нарын цалинг хэдэн хувиар нэмэх боломжтой байсан бэ? гэж Засгийн газраасаа асуух хэрэгтэй шүү дээ, Үйлдвэрчний эвлэлийнхээн! Багш нар цалин багатай багатай гэхэд арай ч ингэж дээрэлхэж болохгүй ээ, улстөрчид өө!
Б.Заяа