ДУНДГОВИЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИН ЗОЧИД БУУДАЛД ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭЖЭЭ

🕔 2019/01/03 10:34
Зочид буудлын өрөөнд өсвөр насны охин өөрийгөө гэмтээсэн хэрэг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Дундговь аймгийн харьяат 14 настай эмэгтэй Х гэгч нь архидан согтуурсан үедээ гарын бугуйн хэсгээ гурван удаа зүсэж амиа хорлохыг завджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очин түүний үйлдлийг таслан зогсоож, эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, охины асран хамгаалагч нараас тайлбар мэдүүлэг авч эхэллээ гэсэн мэдээлэл байна.

ДУНДГОВИЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИН ЗОЧИД БУУДАЛД ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭЖЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!