Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

🕔 2016/07/21 15:24

Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

 

 

Түүнчлэн иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 2016 он гарсаар 17 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усанд осолдсон дуудлага нийт 53 удаа гарч 63 хүн (хүүхэд-22, насанд хүрэгсэд-41), аадар бороо орж, уруй буусны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4-11 насны 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гараад байна.

 

Иймд:

 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!