Газрын тосны эрэлт бага болно гэж таамаглаж байна

🕔 2018/11/26 13:07

Газрын тосны эрэлт бага болно гэж таамаглаж байна

 

МОСКВА./ТАСС/. Ирэх нэгдүгээр сард газрын тосны эрэлт бага байна гэж Саудын Араб үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зах зээл дээр илүүдэл үүсгэх бодолгүй байна гэж Саудын Арабын эрчим хүчний сайдХалед бен Абдель Азиз аль-Фалехмэдэгджээ.


"Иран улс газрын тос экспортлох зөвшөөрөл авсан билээ. Тийм учраас Саудын Арабад газрын тосны эрэлт нэгдүгээр сард бага болно. Хэрэгцээгүй газрын тосыг бид борлуулахгүй. Нийлүүлэлтийн илүүдэл үүсгэх сонирхол хэнд ч байхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

 


АНУ Ираны газрын тосны экспортод хориг арга хэмжээ авсан хэдий ч Энэтхэг, Хятад зэрэг 8 улсад 180 хоногийн турш Иранаас газрын тос худалдан авахыг зөвшөөрчээ.

 
 
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!