ДИЛАВ ХУТАГТЫН ӨРӨӨСӨН ШААХАЙН СУРАГ

🕔 2018/11/21 22:05
Дилав хутагт Б.Жамсранжавын өрөөсөн торгон шаахай Дундговь аймгийн Хулд сумын уугуул Д. Лхагвасүрэнгийнд хадгалагдаж байгаа сурагтай. 1930-аад оны хил дамнасан их нүүдлийн үеэр Өмнөговийн болон одоогийн Дундговь аймгийн олон өрх айл үүнд өртөн Өвөр Сонголын Сөнөд хошуу хүрч арав гаруй жил суурьшаад эргэн нутагтаа ирсэн түүхтэй.  Үнэндээ тэр үеэр шашин бурхнаа хамгаалан  Дилав хутагт энэ их нүүдлийг оройлон гарсан бөгөөд Өвөр Монголчууд ихэд сүсэглэн хүлээн авч Монголоос орж очсон нүүдэлчдийг "Дилав аймаг" гэх  засаг захиргааны нэгж болгосон тухай ч түүхчид ярьдаг. Тийнхүү Сөнөд хошуунд амьдарч байгаад эргэн ирсэн  Хулд сумын уугуул Пагмын Содномцэрэн гэх эмэгтэйд Дилав хутагтын өрөөсөн торгон шаахай хадгалагдаж байгаа тухай ахмад сэтгүүлч Бадрахын Наймаа бичиж байсан юм. Тэгвэл П.Содномцэрэн гуай насан өндөр болж бурхны оронд хальсан тул  түүнийг асран  тойлж байсан нутаг усны нь эмэгтэй Д.Лхагвасүрэн  Хутагтын тэр ховор  эдлэлийг залгамжлан хадгалж байгаа сураг бий.   Олон жил нууцлан үе дамжин сүсэглэн шүтсэн  тэр их  Хутагтын энэ эдлэл  элдэв муу зүйлээс зайлуулдаг гэдэгт тэд итгэсээр ирсэн хэрэг.  Бүр их гавж Ш.Сонинбаяр зориуд ирж тэр эдлэлээс  адис авсан ч гэлцдэг. 
С.ПҮРЭВСҮРЭН

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!