Дундговь аймгийн харьяат улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болно

🕔 2018/10/26 14:49

 

Дундговь аймгийн харьяат улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болно

 

Дундговь аймгийн үндэсний бөхийн холбоо энэ сарын эхээр хуралдаж, шинэ тэргүүнээ сонгосон билээ. Тэгвэл шинэ зохион байгуулалттай анхны барилдаанаа 28-ны ням гарагт зохион байгуулах тов гараад байна. Барилдаан Мөнхийн үсэг групийн зааланд 12:00 цагаас болох юм. Дундговь аймгийн бөхчүүдийн барилдаан 2015 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан юм. 

Дундговь аймгийн харьяат улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд сум бүрийн төлөөлөл, сумдын бөхийн холбооны удирдлага, орон нутагтаа амьдарч байгаа бөхчүүд оролцох юм. Барилдааны үеэр тус аймгийн харьяат дөчөөс дээш насны улс аймгийн алдар цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлнэ. Өсөх ирээдүйтэй бөх, уран барилдаант бөхийн шагнал залуусыг хүлээж байна.

О.Наранбаатар

SPS

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!