Ник, Чопра нар үерхээд тавхан сарын дараа гэрлэхээр боллоо

🕔 2018/10/25 13:29
 

Ник, Чопра нар үерхээд тавхан сарын дараа гэрлэхээр боллоо

 

Волливуудаас холливуудад амжилттай хүч үзэж буй 2000 оны Дэлхийн мисс, жүжигчин Приянка Чопра тун удахгүй хуримаа хийхээр болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

Өдгөө 36 настай Чопра энэ оны эхнээс өөрөөсөө 10 насаар дүү, дуучин Ник Жонсонтой болзох болсон юм.

Хос өнгөрөгч сард сүй тавьцгаасан ба сүйн ёслолоо Энэтхэгийн Мумбай хотноо хийжээ.

Тэгвэл хос ирэх арванхоёрдугаар сард хуримаа хийхээр болсон талаар ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Тэд үерхээд тавхан сарын дараа ийнхүү ХУРИМАА хийж буй юм. 

Хуримын ёслол Мумбай хотноо болох гэнэ. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!