БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ" ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

🕔 2018/10/24 23:09
Манай сайт хэд хоногийн өмнө "Олны хүндэтгэл хүлээсэн Бандгай лам" гэсэн дууны клип оруулсан билээ. Дундговь аймгийн Луус сумын уугуул  номч лам О.Санжаадорж буюу олноо "Бандгай лам" хэмээн авгайлагдсан О.Төмөрбаатар сагсан бөмбөгийн хоббитой, алдарт сагсан бөмбөгчин "Нисдэг" гэж алдаршсан Майкл Жорданыг  шүтэн бишрэгч юм. Их ламтан чөлөөт цагаараа хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглон зугаацдаг. Тийм болохоор хүүхдүүд "Жордан өвөө" гэлцэн түүнтэй тоглох дуртай. Бандгай лам төрөлх Луус сумандаа Гоной Жүрмэд дэгчинлэн хийд байгуулж сүсэгтэн олны хандив, өөрийн хөрөнгөөр том дуган барьж байгуулсанд нутгийн ард түмэн баяр талархалтай байдаг төдийгүй жил бүр шашны  олон хүнийг хамарсан томоохон ёслол  үйлддэг юм. Бандгай лам одоо  Улаанбаатар хотод аж төрж байна.  Энэ мэдээнд түүнийг шүтэн бишрэгч нэгний цахим хуудсандаа оруулсан зургаас  шигтгэсэндээ хүлцэл өчье.
С.ПҮРЭВСҮРЭН 

БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ"  ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

 


БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ"  ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

 

БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ"  ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

 

БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ"  ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

 

БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ"  ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

 

БАНДГАЙ ЛАМ "НИСДЭГ"  ЖОРДАНЫГ ШҮТДЭГ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!