Ирина Шейкийн эгчийн охин моделийн карьер хөөнө

🕔 2018/10/24 17:53

 

Ирина Шейкийн эгчийн охин моделийн карьер хөөнө

 

32 настай Ирина Шейк Челябинскийн жижигхэн хотод төрсөн ч дэлхийд алдартай модель болж чадсан билээ. Тэрбээр супер модель болж, Холливудын жүжигчин Брэдли Купертэй гэрлэж охинтой болсон. Ирина гоо үзэсгэлэнгээ ээжээсээ өвлөн авсан гэлтэй. Түүний ээж Ольга, эгч Татьяна нар нь түүнтэй маш адилхан. Тэгвэл Шейкийн гэр бүлд бас нэгэн сайхан бүсгүй бий болжээ. Иринагийн эгч Татьянагийн 12 настай охин модель болох ирээдүйтэйд тооцогддог болсон байна. Татьяна өөрөө ч модель болох алхам хийж байсан билээ. Тэрбээр намхан гэх шалтгаанаар моделийн карьер хөөж чадаагүй бол 12 настай охинд нь загварын ертөнцөд орох бүх боломж байгаа аж.

Нагац эгчтэйгээ адил Ирина гэх нэртэй охиныг хүмүүс Ирина Шейктэй их адилхан, түүнийг давж ч чадах модель болно гэцгээх болжээ.

Ирина с сестрой Татьяной

Ирина эгч Татьянатайгаа. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!