Б.Энхзул хүрэл медалийн оосроос атгаад алдлаа

🕔 2018/10/15 14:49
 

Б.Энхзул хүрэл медалийн оосроос атгаад алдлаа

 

Аргентиний нийслэл Буэнос-Айрест болж буй залуучуудын зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, УАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт дөрөвдүгээр байрт оров. Б.Энхзул "А” хэсэгт багтаж Египетийн Махмуд Сара Гоуда, Шинэ Зеландын Маэ Дерриг тус бүр цэвэр, Молдавын Мариа Леордаг оноогоор цэвэр (10:0) ялсан ч өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын медалийн иж бүрэн цуглуулгатай Энэтхэгийн Симран Симранд 1:2-оор дийлдсэн. Тэгвэл дөнгөж сая өсвөр үеийн ДАШТ болон ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Азербайжаны Шахана Назароватай хүч үзэж 6:7-гоор тун харамсалтай ялагдаж медалийн оосроос атгаад алдлаа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!