Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна

🕔 2018/10/15 13:08

 


Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна.

Тэрбээр 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн. Сергей Шойгу 1977 онд Красноярскийн политехникийн дээд сургуулийг барилга байгууламжийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Дээд сургууль төгссөнийхөө дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна.

Сергей Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медаль, цол хүртжээ. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна. Тэрбээр хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг. Сергей Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөлбөмбөг тоглох дуртай ажээ.


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!