Криштиану Роналду бүхнийг үгүйсгэж байна

🕔 2018/10/12 13:40

 


"Ювентус"-ын хөлбөмбөгч Криштиану Роналду өөрийг нь буруутгаж буй бүх үндэслэлийг үгүйсгэж байгаа ажээ. Энэ талаар тамирчны өмгөөлөгчийн гаргасан мэдэгдэлд дурдсаныг "The Sun" мэдээлж, ТАСС агентлаг уламжлав. Тус мэдэгдэлд "Роналду өөрт холбогдох бүх гэмт хэргийг үгүйсгэж байна" хэмээжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Германы "Spiegel” сэтгүүлд Роналдуг 2009 онд Лас Вегаст АНУ-ын иргэн Кэтрин Майоргад бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн мэдээлжээ. Тухайн үед сайхь эмэгтэй цагдаагийн газарт хандсан ч гэмт хэргийг нотлох баримтгүйн улмаас мөрдөн байцаалтыг түдгэлзүүлж байсан, 2010 онд асуудлыг хүндрүүлэхгүйн тулд хөлбөмбөгч бүсгүйд 375 мянган ам.доллар төлсөн гэж мэдээлжээ.

Хожим Лас Вегасын цагдаагийн хэлтсээс Роналдуд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлжээ. Их Британийн "The Independent" хэвлэлд мэдээлснээр, Майорга бүсгүй португал эрээс 200 сая доллар нэхэмжилж буй юм байна. Хэвлэлд мэдээлснээр, Роналдугийн эсрэг мөн хоёр бүсгүй гомдол гаргаад байгаа ажээ.


ronaldu



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!