Та бидний татварын 50 гаруй тэрбум төгрөгөөр Худалдаа Хөгжлийн банкны зээлийн хүүг төлөх нь зөв үү?

🕔 2018/10/10 13:33
 

Та бидний татварын 50 гаруй тэрбум төгрөгөөр Худалдаа Хөгжлийн банкны зээлийн хүүг төлөх нь зөв үү?

 

Монгол Улсын Засгийн Газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй билээ. УИХ ч хуулийн дагуу хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Уг төслийн "Засгийн Газрын өр" гэсэн хэсэг дэхь нэгэн зүйл ихээхэн анхаарал татаж буй юм.
Тодруулбал энэ нь "Худалдаа Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд" гэсэн хэсэг бөгөөд Засгийн Газрын 2015 оны 163 дугаар тогтоолын дагуу Худалдаа Хөгжлийн Банкны олон улсын зах зээлд гаргасан  5 жилийн хугацаатай 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй бондо баталгаа гаргажээ. Иймээс ч улсын төсвөөс ирэх онд 23.4 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх аж.
Өөрөөр хэлбэл та бидний татварын мөнгөнөөс 50 гаруй тэрбум төгрөгийг нь  Д.Эрдэнэбилэгийн хувийн банкны гадаадаас авсан зээлийн хүүг төлөхөөр төсөвлөжээ.
 
М.Мөнхсайхан
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/95878

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!