Та үүнийг мэдэх үү: Өөш манхан

🕔 2018/09/18 13:08

Та үүнийг мэдэх үү: Өөш манхан

 

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг элсэн манхан. Өөш манхан нь баруунаас зүүн тийш бараг 2 километр үе үе тасран үргэлжилсэн манхан бөгөөд баруун талын оройнуудад эгц хаднууд цухуйж үзэгдэх нь сонирхолтой. Зүүн хэсгийн элс нь аажмаар намсах бөгөөд бага зэрэг заган бүлгэмдэлд оршино. Өдрийн наранд халж элсэндээ дулааныг шингээх бөгөөд орой үдэш болтол халуун чанараа алддаггүй. Элсийг доош ухах тусам улам халуунаар төөнөдөг. Өөшийн нурууны орчимд аргаль угалз, янгир, хулан гэх мэт ховор зэрлэг амьтад үзэгдэнэ. Мөн Өөш манханаас урагш Цагаан суварга, Тагтааны агуй, Моринтолгойн цав, Загийн усны хоолой гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.

Энд бөөрний сувиллын газар байдаг бөгөөд энэхүү элсний ид шидийг Монголын нэртэй бөөрний эмч нар хүлээн зөвшөөрдөг гэнэ. Бөөрний үрэвслээс гадна таван цулын дотор ба гадна хаван, үе мөчний янгинаа, хөл гар нуруу нь татдаг өвчин, биеийн гадуурхи элдэв тууралт зэргийг эмчилчихдэг "ид шидтэй” ажээ. Өөш манханы элс эмчилгээний чанартайг анх 1978 онд нээсэн байна. Элсний ширхэг нь нарийн бөгөөд эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Тайвань, Япон, Солонгос, Америк зэрэг орноос байнга ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нартай болжээ. Элсэн эмчилгээг манай эриний өмнөх үеэс эхтэй гэж үздэг бөгөөд ихэс дээдэс элсэн эмчилгээ хийлгэдэг байсан гэсэн тухай тэмдэглэгдэж үлджээ.
Өөш манхан сувилал эмч нар нарны энергийг элсэнд шингээж бөөрний төрөл бүрийн өвчнийг эмчилж эдгээж байна. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ. Дотор таван цулын эрхтэн нь хавагнасныг манайхан тэр бүр мэдэггүй ажээ. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог гэнэ. Гадаадаас ч байнга ирдэг үйлчлүүлэгчтэй болсон сувилал юм байна. Гадаадынхан Монголын элснээс энерги авна гээд тогтмол ирдэг болсон. Тайвань, Япон, Солонгос, Америкаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ирдэг.

Элсэн эмчилгээг манай эриний өмнөх үеэс эхтэй гэж үздэг. Дээр үеийн ноёд хатад хүртэл дандаа элсэн эмчилгээ хийлгэдэг байсан гэсэн түүх байдаг. Энэхүү Өөш манханы элс нь үе мөч, дотоод эрхтний өвчнийг эдгээхээс гадна бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увьдастай ажээ. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл өөрсдөө очиж энэхүү элсний "ид шид”-ийг гайхацгааж байсан гэдэг.

"Өөш манхан” руу хэд хэдэн сонирхолтой маршрутаар явах боломжтой. Улаанбаатараас Дундговийн төвөөр дамжих, эсвэл Чойр өртөөгөөр дамжин очиж болно. Мөн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгаар явдаг маршрут байдаг бөгөөд энэхүү маршрутаар явах үедээ байгалийн үзэсгэлэнт газар болох "Эх газрын чулуу”-г үзэх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!