1072 хувьцааны данс нээлгэхдээ сэрэмжтэй байхыг анхаарууллаа

🕔 2018/08/29 11:50

 

1072 хувьцааны данс нээлгэхдээ сэрэмжтэй байхыг анхаарууллаа

 

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ талаар мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувьд IРО гарган, олон улсын зах зээлд худалдаалахаар болсон. Үүний зэрэгцээ уг компанийн ногдол ашгийг ирэх оноос эхлэн иргэдэд хүртээхээр болсон юм. Гэтэл үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан мэхэлж болзошгүй тохиолдол гарсан байна. Тиймээс хуурамч данс нээх зэргээр иргэдийг хохироох явдал гарч болзошгүй тул сэрэмжтэй байж, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл бүхий брокерийн компаниар үйлчлүүлэхийг анхаарууллаа. Түүнчлэн энэ тухайд СЗХ-ноос Данс нээсэн үнэт цаасны компани тань цаашид ч таны санхүүгийн хамтрагч байх тул ул суурьтай сонгож, үүний тулд юуны өмнө тусгай зөвшөөрөл авсан эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Мөн үйл ажиллагаа, хүний нөөцийн болон техник технологийн чадавх, баталгаатай, найдвартай байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна" гэлээ. Түүнчлэн зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компаниуд болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаатай холбоотой мэдээллийг СЗХ, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цахим хуудсаас авах боломжтой аж.

 

М.Өнөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!