ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН КОМПАНИУД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДЖЭЭ

🕔 2018/08/09 14:16

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН КОМПАНИУД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДЖЭЭ

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлсэн байна.

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бинзен, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурджээ.

Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар 1 хүн.км-т дундажаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм.

Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.

Нийслэлийн Мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!