“Оюу Толгой”-н хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш өсчээ

🕔 2016/06/30 13:33

“Оюу Толгой”-н хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш өсчээ

 

Сонгуулийн урьдчилсан дүн гарахтай зэрэгцээд Хөрөнгийн биржүүдэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны ханш хэлбэлзэж байна. Тухайлбал,  "Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч "Rio Tinto” компанийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 3.42 хувиар өсч, 29.95 ам.доллар болжээ. Түүнчлэн Торонтогийн хөрөнгийн биржид "Turquoise Hill Resources” компанийн нэгж хувьцааны ханш 2.39 хувиар өсч, 4.28 канад доллар болсон байна. Тус компанийн ханш энэ сарын 27-оос хойш тасралтгүй өсч байгаа аж.  

Мөн Гацууртын хөрөнгө оруулагч "Centerra gold"-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид өсчээ. Биржийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааны ханш 0.93 хувиар өсч, 7.63 канад доллар болжээ.

Харин Азийн Хөрөнгийн биржүүдийн арилжаа нээгдээд удаагүй байгаатай зэрэгцээд хувьцаануудын ханшид хэлбэлзэл бага байгаа юм. "Mongolian Mining Corporation”-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагт биржийн арилжаа хаагдах үед 1.28 хувиар буурч, 0.077 хонгконг доллар болсон байна.  

М.Баясгалан 

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!