Ам.долларын ханш буурсаар байна

🕔 2016/06/20 17:06

Ам.долларын ханш буурсаар байна

 


Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 буюу хамгийн дээд төвшинд хүрч байлаа. Түүнээс хойш бага багаар уруудсаар одоо 1965-1968 төгрөг, Төвбанкны зарласан ханш 1961 болоод байна. Энэ нь оны эхнээс 1.7, гуравдугаар сарын оргил үеэс 4.4 хувиар чангарсан үзүүлэлт юм. Валютын ханш ийнхүү суларсан нь эдийн засгийн онцлогтой холбоотой улирлын шинжтэй өөрчлөлтөөс гадна Засгийн газар 500 сая ам.долларын бонд, 250 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тэндхийн хүлээлтэд нөлөөлсөнтэй холбоотой гэж Монголбанкны холбогдох эх сурвалж тайлбарлажээ. Тавдугаар сарын эцэст хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 1.8 хувьтай гарсан байна. Олон улсын валютын сангаас манай улсын эдийн засгийн өсөлт 2017 оноос сэргэнэ гэж таамаглажээ.

 

Д.Мөнх


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!