Өвөлжилтийн бэлтгэл хангах үүргийг ХХААХҮ-ийн сайд өглөө

🕔 2018/07/31 15:50

Өвөлжилтийн бэлтгэл хангах үүргийг ХХААХҮ-ийн сайд өглөө

2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсанюм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.

Сайдын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны долдугаар сарын 30 гэхэд Засгийн газрын бүх Сайд нар, наймдугаар сарын 1-н гэхэд яам, агентлагийн албан тушаалтнууд тус тус ажилдаа орсон байх чиглэл өгсний дагуу өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны шуурхай хурал зохион байгуулж, бүх газар, хэлтсийн дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах үүргийг ХХААХҮ-ийн сайд өглөө


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!