Өмнөд Солонгос улсад 111 жилийн дараах зуны халуун өдрүүд үргэлжилж байна

🕔 2018/07/24 17:43

 

Өглөөний агаарын дундаж температур 30 хүрч өдөр болон шөнийн градус ялгагдахгүй болсон бөгөөд энэ нь тус улсад 1907 онд Сөүл хотод тэмдэглэж байсан халуунтай адил юм байна.

Солонгосын 10 гаруй хотод өдөртөө 35-39 градус хүртэл халуун байгаагаас Тэгү хотод хамгийн халуун буюу 40 градус давж байна.

Зуны халуунд сэрүүхэн байдаг далайн эрэг хүртэл хэт халж амрагчдын тоо ихээхэн багассан бол цахилгаан дамжуулах кабель утас наранд хайлж эвдрэл үүссэнээс, тус улсын түүхэнд анх удаа орон сууцны хорооллуудад цахилгаан 2 ба түүнээс дээш цаг тасалдсан явдал болж байна.

Нийслэлийн Мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!