Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

🕔 2017/07/11 12:12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч нарын баяр хүргэсэн мэндчилгээг уламжлав.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны хоорондын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцсан юм.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!