Та ирээдүйд эдгээр шинэ 10 хүнсийг иднэ

🕔 2018/06/13 17:42

Та ирээдүйд эдгээр шинэ 10 хүнсийг иднэ

 

Эрдэмтэд хүн ам хурдацтай өссөний улмаас хоол хүнс хязгаарлагдмал болох бөгөөд ирээдүйд өдөр тутмын хэрэгцээт хүнсний технологи боловсруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Хүнсний үйлдвэрлэлийн судалгаа, технологийн хурдацтай өсөлтийг дэмжиж бидний ирээдүйн шинэ хэтийн төлөвийг тодорхойлон гаргаж тавих шаардлага хэдийнээ бий болжээ.

1. Шавьжин хоол

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурдсанаар, шавьжийг 2 тэрбум гаруй хүн хэрэглэж байна. Хэдийгээр зарим хүмүүс хорхой шавьж идэхийг хүлээн зөвшөөрдөггүй ч өөх тос, уураг, амин дэм, витамин, эрдэс бодисын агууламж өндөр байдаг.

Түүнээс гадна шавьж идэх нь малын тэжээлээс илүү байгаль орчинд ээлтэй бөгөөд зарим нь алим, гахайн мах, самрын тос, эсвэл загасны мах гэх мэт хүнсний бүтээгдэхүүн шиг гайхалтай амттай байдаг.

2.Замаг: Амьсгалаараа өөрийн хоол хүнсээ ургуулах технологи

Ихэнх замаг (жишээ нь далайн ургамал) эрүүл мэндийн олон ашиг тустай омега-3 тосны хүчил их хэмжээгээр агуулдаг.Зохион бүтээгч, дизайнер Майкл Бертон, Майкико Нитта нар тусгай маск өмссөнөөр амьсгалах үедээ өөрсдийн замаг ургуулах боломжтой гэж үздэг. Лондонгийн V & A музейд тоглолтын үеэр дуурийн дуучин маскан замагны өсөлтийг хэрхэн нэмэгдүүлж болохыг харуулсан юм.

3. Лабораторид мах үйлдвэрлэх 

Лабораторид мах үйлдвэрлэх нь хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудтай тэмцэх арга зам юм: хүлэмжийн хийн ялгаруулалт, хэт их тэжээл, мал амьтдын халамжийн асуудлууд юм. Memphis Meatsal нэртэй компани нь лабораторийн нөхцөлд амьтнаас үүдэл эсийг авч (өвдөлтгүй биопсоор авсан) мах ургуулжээ. 450 гр махны үнэ 2,400 долларт хүрсэн байна.

4. 3D-ээр хэвлэсэн амьд хоол

3 хэмжээст хэвлэгч нь хуванцар болон металлын объектуудыг үүсгэж болох ч мөн хоол хэвлэх, хоол хийх, хоолоор үйлчлэх боломжтой. Голландын дизайнер Chloe Rutzerfeld нь хүнсний холимог, цэцэрлэгжүүлэлт, 3D хэвлэлтийг санал болгож байна. Нэгдүгээрт, хүнсний хөрс, төрөл бүрийн үрийг агуулсан зуурмаг дээр суурилсан гадуур бүрхүүлийг хэвлэнэ. Хэдэн өдрийн дараа үр нь өсөж ургаж эхэлдэг бөгөөд энэ тохиолдолд жижиг цооног бүхий нүх гаргаж өгдөг. Энэхүү загвар нь концепцийн үе шатанд одоогоор хийгдэж байна.

5. Өөрөө задардаг хүнсний сав

Сав баглаа боодол нь байгальд задрахад маш олон жил шаардагдана. Шведээс гаралтай "Маргаашийн Машин” компани энэ асуудлыг шийджээ. Тэд тосны савыг карамельжсан чихэр, лаанаас гаргаж авсан, далайн ургамал, усаар хийсэн смупи багцыг байгальд амархан задардаг зөгийн лавийн тосоор хийсэн байна. Эдгээр сав баглааны ашиглалтын хугацаа нь хоол хүнстэй адил байдаг.

6. Идэж болдог усны сав

Лондонгоос гаралтай далайн ургамал үйлдвэрлэх технологи нь далайн ургамал бүхий хүнсний саваар хуванцар савыг орлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Зах зээл дээр нэг удаа энэ багцыг спирт, гоо сайхан гэх мэт бусад шингэнд ашиглаж болно. Сав баглаа боодлын материалын замаг нь үнэндээ хуванцараас хамаагүй хямд байдаг.

7. Sonic технологиор хооллох

Оксфордын их сургуулийн судлаачид хоолны амт нь илүү амттай, сул эсвэл гашуун байх нь сонсож буй хөгжмөөс хамааралтай болохыг олж тогтоожээ. Эрүүл мэндэд зохисгүй хоол хүнсэн дээр хоолны дуршил бууруулах ая тавьж хүмүүсийн анхаарлыг сарниулах боломжтой аж.

8. Хиймэл загас ба далайн ургамал

Зөвхөн лабораторид мах ургуулаад зогсохгүй загасыг тэнд үйлдвэрлэж болохыг харуулжээ. 2002 онд Touro коллежийн эрдэмтдийн баг алтан загасны ургийг үхрийн ийлдэс рүү дүрснээр жижиг загасыг бий болгож чаджээ. New Wave Foods нь замаг дээр суурилсан орлуулагчаас хийсэн хуурамч сам хорхойг үүсгэж, хавч болон хавчны төрөлтнийг гарган авчээ.

9. Эрүүл хүнс 

Бид идэж байгаа зүйлийнхээ талаар мэддэггүй. TellSpec-ийн хүнсний сканнер нь энэ асуудлыг шийднэ. Та төхөөрөмжид хүнсний зүйлс рүүгээ чиглүүлж заахад, төхөөрөмж танд химийн бодис, харшлын тухай сэрэмжлүүлж, витамины хэрэглээгээ хянах боломжийг танд олгодог. Скан хийгч нь урьдчилан захиалга өгч болох бөгөөд хэрэв амжилттай болсон бол ирээдүйд олон хүн авах боломжтой болох ажээ.

10. DNA-суурилсан хооллолт

 

DNA-ийн дараалал нь бид ямар хоол идвэл илүү үр өгөөжтэй, сайн унтаж, эрүүл болох болон ямар хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй талаарх мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж өгнө. Хүн бүр генетикийн хувьд ялгаатай тул бид бүгдэд зориулж ганц хоол байдаггүй. Ийм учраас хоол үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн компаниуд байдаг билээ.

Зажилдаг кофе

Бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй зажилдаг кофе юм. Зажилдаг кофе нь дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдахад хэдийнээ бэлэн болсон аж. Та кофе уухыг хүсэхгүй байвал идэж болох юм.

Х.Мөнх

http://undesten.mn/24068.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!