Кофе уух нь хар тамхи татсантай адил хор нөлөөтэй байдаг

🕔 2018/03/27 14:02

Кофе уух нь хар тамхи татсантай адил хор нөлөөтэй байдаг

 

Та бид бүгдээрээ өдөр тутамдаа кофе ууж хэвшсэн билээ. Хэдийгээр биемахбодийг сэргээж, сайхан үнэр амтаараа өдөр тутмын хэрэглээ болсон ч эрүүл мэндэд тийм ч сайн үр дагавар авчирдаггүй бололтой. 

Кофе уух нь хүний тархинд маш хор нөлөөтэй бөгөөд каннабис хэмээх хар тамхины ургамал татсантай адил болохыг АНУ-ын "Northwestern” их сургуулийн судлаачид баталжээ. Тодруулбал, өдөрт дөрвөөс найман аяга кофе уувал тархи мэдрэлийн системд нөлөөлж, стрессд оруулдаг байна. Тархин дахь нейротрансмиттерт сөргөөр нөлөөлж, аз жаргалын дааврын түвшинг багасгаж байдаг. Ихэнх хүмүүс гуниж гутарсан үедээ кофе ууж тайвшрах нь элбэг. Харин ч гутралаас гарахын тулд кофены хэрэглээг багасгах нь зөв юм.

Өнөөдөр дэлхийн улс орнуудад тарьж ургуулж буй кофены үрийг химийн бодисын аргаар амттай болгож, өнгө оруулж байдаг нь нэгэнт нууц биш болсон. Судлаачид гадуур зарагддаг кофенд маш олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг гэдгийг олж тогтоон, олон нийтэд зарласан. Гэсэн ч хүмүүсийн кофены хэрэглээ буурсангүй. Хэрвээ та биеэрээ дүүрэн хор шингээхийг хүсэхгүй байгаа бол кофе, тамхи, архи, түргэн хоол, чихэрлэг амттаны хэрэглээгээ багасгаарай. Таны бие хогийн сав биш шүү дээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!