ҮНЭН УЧРАА ХЭЛЭЭД ГУЙЯ…

🕔 2018/06/01 16:23

Нөхөр маань хөдөө ажилладаг гэртээ байхаасаа байхгүй нь их. Том охин маань оюутан дунд хүү минь 2р анги бага маань төрөөд удаагүй сар л хүрч байлаа. Дүүтэй болсноосоо хойш хүү минь хичээлдээ ганцаараа явдаг боллоо. Тэр өдөр хүүгээ хичээлд нь явуулчаад очсонг нь мэдэх санаатай утас руу нь залгах гэтэл нэгж дуусчиж яах билээ гэж бодож байгаад ээжүүдийн груп руу хүү рүү минь залгаад хичээлдээ очсон эсэхийг асуугаад өгөөч гэд дугаарийг нь бичээд пост орулчлаа удалгүй хүүгээ хичээл дээрээ байгааг мэдээд санаа минь амараад ростоо устгачаад жааханийхаа хажуугаар хэвтэж байтал дуг хийчиж нэг мэдсэн хаалга тогшиж бн тэрүүхэндээ нойроо харамлаад боссонгүй. Гэтэл хэсэг байснаа дахиад

ҮНЭН УЧРАА ХЭЛЭЭД ГУЙЯ…

тогшив.Жижүүр байх гэж бодоод хаалга нээтэл хүү минь нэлээн уйлсан янзтай зогсож байна. Хүү минь юу болов яагаад уйлав гэж асуухад …Ээжээ дүү та хоёр зүгээр үү намайг хичээл дээрээ очоод байж байсан чинь зөндөө танихгүй дугаараас ээж нь асуулгасийн гэд хүмүүс залгаад байхаар нь та хоёрыг яасын бол гэж айгаад завсарлангуут наашаа гүйгээд ирлээ ээжээ гэд нулимсаа гараараа арчаад зогсож байгаа хүүгээ хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд хоолой зангираад ирлээ.

Ээж дүү хоёр нь зүгээрээ одоо миний хүү хичээлдээ яв ингэж явж болдоггүйн гэж хэлээд хүүгээ явууллаа. Заа ээжээ гэд доголон нулимстай шатаар гүйх хүүгээ хараад хаалгаа хаагаад л асгаруулсан даа. Энэ хорвоо дээр намайг чин сэтгэлээсээ хайрлаж, надаас хэзээ ч урвахгүй хүмүүс бол миний хүүхдүүд гэдэгийг тэр үед ойлгож авсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!