СУНГАЛТТАЙ паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхаарууллаа

🕔 2018/05/15 15:28

 

Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан тул сунгалттай паспортаар тус улсад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Одоо хэрэглэгдэж байгаа сунгалттай паспортын хувьд хүчинтэй хэвээр байгаа хэдий ч Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-аас сунгалттай паспортыг хэрэглээнээс халах тухай зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа орнуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үүсэх эрсдэлээс сэргийлэх үүднээс та бүхнийг цаашид шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалах шаардлагатай болно.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!