Монгол Улсын ажилгүйдлийн түвшин жил ирэх тусам нэмэгдсээр байх уу...
Монгол улсад 2017 оны байдлаар 100338 иргэн ажилгүй байсан гэсэн тоон мэдээлэл байна. Манай орон дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хүн амын хувьд харьцангуй цөөн хэрнээ ажилгүйдлийн түвшин нь олон улсын хэвийн жишгээс 3 дахин их байгаа юм. Ажилгүйдлийг үүссэн шалтгаанаас нь хамааруулан 3 ангилдаг.
- Бүтцийн ажилгүйдэл тухайн ажилтны мэдлэг чадвар дутмаг учраас ажлаа орхихоос өөр аргагүй байдалд ордог. Энэ үед өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх шаардлага гардаг.
- Мөчлөгийн ажилгүйдэл гэдэг нь тухайн байгууллага эдийн засгийн хүндрэлээс болж, үйлдвэрүүд хаалгаа барьснаас, цомхотголд орсноос ажилгүй болохыг хэлж байгаа юм.
- Завсрын ажилгүйдэл нь хүмүүс өөрийн хүслээр ажлаа солих, дуртай ажлаа хайх замаар нэг ажлаас нөгөө ажилд шилжих тэр үеийг хэлдэг байна.
Олон улсын жишгийн дагуу үүссэн шалтгаанаас нь хамааруулан ангилдаг бол манай оронд ажилгүйдэл гэх зүйлийг маш өргөн утгаар ойлгодог. Ажилгүй ард иргэд дотор дээрх гурван үзүүлэлтэд хамаарах хүн байхад нам ялагдсанаас болоод халаа, солионд орсон иргэд ч бас байдаг аж. Монгол орны хувьд ажилгүйдэл гэдэг зүйлийг бий болгохгүйн тулд хүүхдүүдийг бага наснаас нь эхлүүлэн хөгжүүлж, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Учир нь хүний хэн болох хэрхэн амьдрах нь бага насанд нь төлөвшдөг. Монгол хүн сэхүүн зангаасаа болоод ажлыг голдог, би их сургууль төгсчихөөд яагаад заавал энэ ажлыг хийх ёстой юм бэ гэх өчүүхэн бодлоос болоод өөрийгөө ажилгүйчүүдийн эгнээнд нэмдэг явдал цөөнгүй. Хүн хүссэн зорьсондоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөж, басхүү арвин туршлага гэдэг зүйлийг эзэмшсэн байх ёстой байдаг. Бидэнд бэлэнчлэх сэтгэлгээ байдаг болохоор аль болох амар хялбар зүйлрүү тэмүүлдэг нь бас л залуу хүний шинж гэлтэй. Бид энэ ажилгүйдэл гэдэг зүйлийг зах зээл байгаа цагт оршиж байх ёстой гэж үздэг ч үнэндээ ажилгүйдлийг бууруулж чадахгүй болохоор л энэ байдалдаа дасан зохицсон хэрэг. Мөн ажилгүйгээс болж нийгмийн хэв журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэх зэрэг олон хор хөнөөл үүсэх магадлалтай...
Энэ асуудлыг шийдвэрлэх бидний гарц бол төрийн оролцоотойгоор иргэдтэй хамтран ажилах, ажилгүйдэл гэдэг зүйлийг бүр мөсөн арилгадаггүй юмаа гэхэд төр бага байлгах тал дээр илүү анхаарч, мэргэжилтнүүдийг үргэлж мэдлэг чадварыг нь дээшлүүлж байх нь асар хүчтэй нөлөөлөх юм. Дан ганц асуудлыг хэн нэгнээр шийдвэрлүүлэх биш иргэд ч бас өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь аль аль талдаа ашигтай. Асар хурдан хугацаанд ажилгүйдлээс салахдаа чухал биш харин ямар аргаар дээшилсэн бэ гэдэг нь чухал юм.