Ариун дагшин бурхны орон гэгддэг Төвд улсыг Хятадын шинэ үеийн түүхчид анхнаасаа Хятадын нэг хэсэг байсан хэмээн батлахыг байнга оролдсоор иржээ.
1951 онд Төвд улсыг цэргийн хүчээр өөртөө нэгтгэсэн БНХАУ-ын албан ёсны түүхэнд "Тайван замаар чөлөөлсөн” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Үнэн хэрэгтээ Төвдийн нутагт олон зуун Төвдчүүд ялгаварлан гадуурхал, дарлал доромжлолоос дайжин уул хадаар амьдарч, партизаны аян дайн хийж Хятадуудын мөрдлөг мөшгөлтөөс дайжин оргон зугтаж амьдарсаар иржээ. 1959 оны 5-р сард Төвдчүүдийн тархай бутархай явсан эсэргүүцэл тэмцэл нэгдэн тэсэрч, хятадын эзэрхүү түрэмгийчүүдийн эсрэг боссон юм.
Энэ үеэр 14-р Далай лам эх орондоо амьдрах боломжгүй болж Энэтхэг улсруу дүрвэн гарахдаа 17 зүйлтэй гэрээг хүчингүй болгон цуцалсан байдаг. Энэ явдлын дараа Төвдөд аймшигтай хэрцгий аллагууд гарч эхэлжээ. Хятадуудын өөрсдийнх тооцоогоор ард түмний удаа дараагийн бослогын үеэр 87 000 төвдчүүд алагдсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг бол харин төвдчүүдийн өөрсдийнх нь түүхэн эх булагт хэдэн жил үргэлжилсэн бослого, хөдөлгөөн, партизаны дайнаар 430 000 орчим Төвдчүүд олзлогдож, шорон гяндан, хөдөлмөрийн лагерьт амь үрэгдсэн гэжээ.
Нийгмийн энэхүү бослого тэмцлээс болж Төвдчүүд Энэтхэг болон Балба улсад тархан суурьшиж амьдарч эхэлсэн юм. Балбын орнууд Буддизмыг үл хүндэтгэдэг учир Балба, Хятад улстай хийх Төвдийн тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм.
О.Пүрэвмаа
www.Dorgio.mn