Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

🕔 2018/02/21 15:30

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

 

 "Амьдрах гэдэг бол эрэл хайгуул хийх юм” гэсэн уриа үгний дор аялагч Шинэ Клое Филипс Харрис гэдэг эмэгтэй   Монголын говийг энэ өвөл 300 км хөндлөн туулжээ. 29 настай аялагч эмэгтэй  6 хүнээс бүрдсэн багийг ахлан говь нутгийг өвлийн улиралд тэмээгээр  хөндлөн гулд  туулж хүслээ биелүүлжээ.

Тэрбээр "Задгай салхитай тал, 2100м өндөртэй уул хавцал, мөстсөн элсэн манхнууд ээлжилсэнговь нутагт заримдаа -40 градус ч хүрэх үе байлаа. Бид өдөрт дунджаар 30 км тэмээгээр явж, нийтдээ 10 өдрийг  элсэн цөлд өнгөрөөсөн.  Мэдээж тэмээний араас  холбосонтавцангаар гулгах маш сонирхолтой санаа байв. Хэнд ч ийм санаа орж ирэхгүй шүү дээ...”  хэмээн ярьжээ.

"Маш хүйтэн байсан ч  Монголын нүүдэлчин ард  биднийг гэртээ хонуулах,  хонины арьс, торгоор хийсэн үндэсний хувцсаа өмсүүлэх зэргээр тусалсан.  Монголын нүүдэлчид үнэхээр гайхамшигтай.   Тэднээс бид тэмээнүүд  түр зээлсэн” гэжээ.

Пилипс Харрис гэх адал явдалд дурлагч эмэгтэй  хамгийн эхлээд зэрлэг адууг сурган номхруулжээ. Үүнээс хойш  түүний адал явдалт аяллынх нь зам эхэлсэн байна.

Г.Лхагва


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!