ТАНЫ ХҮҮХДИЙГ 9 САР ТЭЭНЭ ГЭДЭГ ТОГЛООМ БИШ

🕔 2018/02/06 17:00

ТАНЫ ХҮҮХДИЙГ 9 САР ТЭЭНЭ ГЭДЭГ ТОГЛООМ БИШ

 

Өнөөдөр бол миний амьдралын хамгийн харуусал дүүрэн өдөр. Эх баригч хүний хувьд би олон жирэмсэн эхийг төрүүлсэн. Төрөх өрөөнд орох бүртээ би бүх эхэд бурхнаас ивээл хүсэж залбирдаг.
Төрөх өрөөнд эмэгтэй хүний туулж гардаг өвчинг юугаар ч илэрхийлшгүй хэцүү. Гэхдээ би хүүхдийг тээх 9сарыг дурдаагүй байна шүү дээ. Эх хүн зөвхөн шинэ амьдралыг бүтээх гэж маш их зүйлийг тэвчиж, давж гардаг.
Өнөөдөр би ихэр татан уйллаа учир нь би тэр эмэгтэйг аварч чадсангүй.
Энэ бүсгүй хүүхэд ололгүй 14 жил болсон.
Бид хүүхэд олоход зориулж бүхий л аргыг хэрэглэсэн. Эцэст нь түүнийг бурхан ивээж шинжлэх ухаан хүн төрөлхтний чадахаас хавь илүү зүйл болсон. Тэр өндгөвчний уйланхайтай, хавдартай байсан ч тэр жирэмсэн болсон. Түүний фибройд хайлж эхлээд зогсохгүй бүх зүйл сайжирч байлаа.
9 сарын дараа, цаг боллоо. Түүний нөхөр эмнэлэгт яаран ирж би бушуухан бүх зүйлийг орхиод түүний хагалгааг эхлэв. Цаг өнгөрсөөр л, 7цагийн дараа үнэхээр яах ч аргагүйд хүрч бид түүнийг бүрэн нээхээр шийдэв.
Бид эхийг алдаж, ургийг аварлаа. Тэр үхэхээсээ өмнө хүүхдээ ганцхан удаа энгэртээ тэвэрч инээмсэглээд "Амьдрал гайхалтай" гэж хэлээд эрлэгийн өмнө бууж өгсөн.
Би уй гашуугаар дүүрч, түүний нөхөрт мэдээг дуулгав. Гунигт мэдээг сонсоод түүний царай хувхайж баярт өдөр аймшиг болсон. Бид өнөөдөр шинэ амийг өлгийдөн авахын тулд өөр нэг амийг алдав.
Эмэгтэй хүнийг хүндэлж хайрла учир нь тэд шинэ амьдралыг бүтээх гэж үхэл амьдралын заагаар гардаг юм. Эхнэрээ хүндэл! Таны хүүхдийг 9 сар тээнэ гэдэг тоглоом биш үрээ төрүүлэх гэж хэдэн зуун цаг шаналж, өвдөхөөс илүү золиос гэж үгүй.Үүнийг уншсан хүн бүрийг бурхан ивээг, ялангуяа жирэмсэн эх бүрийг тэнгэр ивээж түүний төлөө бүгд залбираасай.
Эрхэм нөхрүүд минь, би дахин хэлье. Таны эхнэр бол үнэхээр амьдралыг тэтгэгч учраас түүнийг үргэлж хүндэлж хайрла.
Энэ постыг бүү үл ойшоо учир нь бидний амьдралд эмэгтэйчүүдийг нандигнах хэрэгтэй. Хэрвээ ээжтэйгээ яриагүй бол түүндээ ХАЙРТАЙ ГЭДГЭЭ хэл, яг одоо залга.

Чамайг л төрүүлэх гэж тэр үхлийг давж гарсан юм шүү. БүхЭМЭГТЭЙЧҮҮД ГАЙХАМШИГТАЙ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!