МҮОНРТ-ийн 600 студи өнөөдөр нээлтээ хийлээ

🕔 2018/02/05 19:21

МҮОНРТ-ийн 600 студи өнөөдөр нээлтээ хийлээ

 

МҮОНРТ-ийн анхны өндөр тоноглол бүхий 600 студи өнөөдөр нээлтээ  хийлээ. Уг студыг нээж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үг хэлэв. Тэрбээр "2017 онд бид МҮОНРТ-ийн түүхт 50-н жилийн ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулж, амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд хамгийн том ажил нь УИХ-аар 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулж, МҮОНТ-ийг бүрэн HD форматад шилжүүлэх ажлыг хийж  дуусган, хүлээн авч байна.

            Энэ техникийн шинэчлэл бол телевизийн түүхэнд хийгдэж буй хамгийн том ажил юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Студи 600, Студи 150-ийн иж бүрэн гэрэлтүүлэг, HD форматын камер, техникийн шинэчлэл, хальсгүй технологид шилжих төслүүдийг амжилттай хийж дуусгаад байна. Мөн Монголын мэдээ сувгийн Мэдээний студийн гэрэлтүүлгийг шинэчиллээ.

            Тухайлбал, бидний зогсож буй Студид 600-г Энэтхэг улсын Канара брэндийн 244 гэрэл, гэрлийн удирдлага, өргөж буулгах механизм, Студийн номер нэг камер гэгддэг Икегама брэндийн камер, Панасоник брэндийн дүрсийн пульт, wireless зөөврийн камер, Плэйбокс брэндийн сервер, Soundcraft брэндийн дууны пульт, AKJ брэндийн микрофон, суфлер, тэмдэгтийн генератороор тоноглоод байна.

Бид зөвхөн HD болоод зогсохгүй 4К формат руу шилжих эхний алхамуудаа хийж байна. 4К камер болон монтажны иж бүрэн комплекс авч "Хавар” ОАУСК-г үзэгчдийн хүртээл болгосныг бид бүхэн  мэднэ.

             2018 онд манай хамт олон "ШИЛДЭГ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХАМТ ОЛОН” байх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Техник технологийн хувьд бид олон улсын жишигт хүрлээ. Одоо харин уран бүтээлчид та бүхнийг сайн контент бүтээж үзэгчдийн итгэлийг эргэлзэх юмгүйгээр МҮОНТ-рүү татахыг уриалж байна.

            Эцэст нь МҮОНТ-ийн техникийн шинэчлэлийг гардан гүйцэтгэсэн Техникийн төвийн хамт олон, Саммит компьютер технологи ХХК, БНЭУ-ын Канара Лайт компани, Глобал телеком ХХК-ийн инженер техникийн ажилтнуудад талархалаа илэрхийлье” гэв. Мөн арга хэмжээнд тус телевизийн удирдлагууд болон "Саммит компьютер технологи”, "Глобал телеком” ХХК, БНЭУ-ын Канара Лайт компанийн төлөөлөл оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!