ИРГЭДИЙН АНХААРАЛД: Шүлхийн халдвараас сэргийлэх нь...

🕔 2018/01/19 12:21

 

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам:

Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал амьтны ам, хамар, буйл тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох ус тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Иргэд:

Мал эмнэлгийн байгууллагад өвчний сэжиг илэрсэн тухай шуурхай мэдэгдэж, малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх. Мөн иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!