ЗАР »
ЭР ХҮН ТА УХААРЧ АМЬДАРВАЛ, ЭМЭГТЭЙ ХҮН БИ УУЧИЛЖ АМЬДАРЪЯ...
Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм гэж бодож явлаа...
хар багаасаа 1 охинтой үерхэж явсаар байгаад сүүлдээ суугаад үр хүүхэдтэй болчихсон. за тэгээд эхнэр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй ажил хийх хэрэгтэй гэж зүтгэж явсаар байтал хүний урманд ганц 2 архи ч уусангүй, ганган чамин хувцас ч өмссөнгүй, гоё сайхан тоглоомыг нь ч тоглох завгүй явсаар байгаад өдий 25 хүрдэг юм байжээ хөөрхий..
күээ бүр надад найз нөхөд ч гэж алга. 10н жилийнхнийхээ уулзалтанд ч очих завгүй шахуу ааштай захирлын даатгасан ажилийг гэртээ ч амарч чадахгүй бичээд л суудаг 1 тийм өрөвдмөөр ч амьдраад байгаа юм шиг санагдана.
эхэндээ ч яахав ороод ирхээр эхнэр хөөрхөн харагдана, үр хүүхэд эрхлээд энэ гэр орон хичнээн сайхан санагддаг байсан гэж бодно. гэтэл яваандаа бол үнэхээр бишээ. нөгөө л нэг хоол,нөгөөл нэг хүүхэн,нөгөө л 1 ор бараг харахаар л уур хүрэх шиг.
хүмүүс залуу насаа хичнээн сайхан өнгрүүлж байхад би гэж 1 тэнэг юм хар залуугаараа хүнтэй суугаад ингэж мал шиг амьдарч байх гэждээ гэж үргэлж бодогдоно.
амдрал үнэн тэнэг санагдаж байтал ашгүй манай ажилд миний үеийн яриа хөөрөө таарсан сайхан доргио залуу миний гунигт амьдарлийг өөрчилж өгөх гэсэн юм шиг л ороод ирэх нь тэр. амьдрал арай л хөгжилтэй. сайхан найзтай болчихсон ажилаа тархаараа түүнийг дагаж биллиард энэ тэр тоглочино, паб мабд суугаад ганц 2 пиав уучихна. эхнэр ч эхэндээ ардаас утасдаад байхгүй жоохон оройтоод харихаар хаачаад ирэв яагаад удав энээ тэрээ гэж шалчигнаад байхгүй дуугай л байдаг байлаа.гэтэл найзийн маань төрсөн өдөр боллоо-орой 7н цагаас уулзалдана нилээн орой хүртэл явна шүү ар гэрээ зохицуулаарай гэв. өглөө гарахдаа эхнэртээ оройтно шүү гэдгээ хэлчихдэг ч юм билүү гэж бодсоноо заа би ямар энийг хуурч барьж явах гэж байгаа биш ер нь өөрийнхөө юу хийх яах ийхийг заавал хэлж өгч байх албатай ч биш гэсэн юм бодоод шууд л гараад явчихлаа.
найзийн маань төрсөн өдөр үнэхээр сайхан боллоо, сайхан ууж идэх зүйлс, хөөрхөн охид, хүчтэй дуу чимээтэй газар гээд л залуу насаа ёстой л 1 мэдрэх шиг. тэр дунд ер нь над шиг хүн амьтантай суучихсан тэгээл эхнэртээ базуулаад сууж байдаг хүн гэж алга.ёстой л 1 дунд чөмөгөө дундаа хийгээд дураараа цэнгэнэ гэдэг л болж байлаа.
тэднийг хархад атаархмаар ч юм шиг өөрийнхөө амьдралд бараг дургүй хүрчихсэн шахуу сууж байтал өнөө эхнэр чинь залгаад эхлэх нь тэр. за одоо баахан олон хүүхнүүдийн дэргэд утсаараа эхнэртэйгээ яриад доошоо ороод байлтай биш салгаад ажил дээрээ байна битгий залгаад бай гээд мсж бичтэл ашгүй дахиж залгаж нтр сүйд болсонгүй.
за тэгээд төрсөн өдөрч зад үргэлжилсээр бүгд манай найзынхруу явж дахиж үргэлжлүүлэе гээд хөдлөв. би ч уулна гэртээ харих хэрэгтэй эхнэр хүүхэд гэрт хүлээж байгаа уучлаарай манийгаа гээд найзаасаа гуйсанч- тэр за би ямар чамтай унтах гэж байгаа биш жилд ганц болдог найзынхаа баяраар хамт жоохон уучихад эхнэр чинь ойлгохгүй яадийн сүртэй юм гэсээр байгаад дагуулаад явчихав.
уулна тэр шөнө би ямарч охинтой нь алцганаж маяглаагүй зүгээр л ууж идэж инээж хөөрч байгаад унтаад өгсөн хирнээ гэртээ өглөө орход цаанаа л 1 айдас мэдрэгдэнэ.айдсаа жоохон бариад заа яадгийн ажил дээрээ хонсын гээд хэлчихэд яав л гэж бодоод орлоо. эхнэр харин нээх олон юм асуусангүй хоолоо халааж өгчихөөд л орон дээрээ очоод тэлэвизээ үзээд хэвтээд өгөв. шөнөжин нойргүй шахуу баахан уучихсан хүн чинь бушуухан усанд орж нөгөө их архинийхаа үнэрийг арилгачихаад- өчигдөр ажил дээр хоноцон чинь ядарч үхлээ унтлаа гээд орондоо ороод хэвтээд өгөв. эхнэр ч ер нь олон долоон юм яриж асууж лавласангүй байсаар тэр өдөр мартагдав.
үүнээс хойш ер нь л найзийндаа хэд хэд хонодог боллоо, ажил ихтэй байна, ажилийнхаа хүнийд төсөл бичиж байна гэх мэтийн мэсэж биччихээд утсаа унтраагаад найзтайгаа шөнөжин гадуур дотуур хэсээд л бар сав ороод л гүйж өгнө дөө.
амьдрал арай жоохон сонирхолтой боллоо гээд баярлаж байтал эхнэр гэж юм хамаг стрэсс хөдлөгдөг болоод эхлэв. орж ирэх болгонд л үглээд л, хаяж явлаа, хүү бид 2ийгоо тоохгүй байна энээ тэрээ гэж солиорно, би ч эхэндээ хайр нь ажилаа хийж байна шдээ, за хайрийгаа уучлаарай гээд зөндөө л аргаддаг байлаа, хүн хичнээн их аргадаад уучлалт гуйгаад байх тусам улам давраад л жоохон оройтхоор л уурлаад, утас мутасний мэсэж нтр шалгаж малгаж хамаг гэдэн хөдлөгдөг болоод эхлэв. би ч сүүлдээ дургүй хүрээд өөдөөс нь чи ямар ядаргаатайм бээ одоо боличоочдээ гээд хэрэлдээд эхлэлээ.. харин тэр өдрөөс хойш тэр надруу уурлахаа болив. би ч ороод хайраа энээ тэрээ гэж дуудахаас ч дургүй хүрээд шууд л орондоо ороод унтаад өгдөг болчихов.
эхнэр бид 2 ийн амьдрал яг л тийм байдлаар ямар ч утга учиргүй болж эхлэх үед найзийн маань хэлсэн ^эмэгтэй хүн чинь хайрлах тусам давардаг байхгүй юу, зүгээр хаячих, угаасаа чи ямар ардуур урдуур нь хүүхнүүдтэй унтаад байгаа биш, жоохон гадуур дотуур явахгүй тэгээл нэг боол шиг амьдраад байна гэж юу байсийн^ гэх үг үнэхээр үнэн юм шиг санагдах нь тэр.
зааа ерөөсөө л энийг гуйж гувшихаа больчихоё, хүн өөрийг нь хайрлаад байхад хайр даахгүй бол хохь нь биз гээд бүр уучлаарай ч гэж бичихээ больчихов.
гадуур тэнэж тэнэж шөнө дөлөөр гэртээ орно эхнэр хүү 2 унтжил байна, хийсэн хоолийг нь нэг халааж идмэр болчихоод л унтаад өгнө. өглөө нь босоод л ажилдаа явна, бид 2 бараг л хоорондоо мэндлэхээ ч болив. хамтдаа унтахаа ч болиод эхлэсэн болхоор надад үнэндээ тэр хүнтэй цаашдаа амьдраад байх нь утгагүй мэт санагдана.
тэгсэн хирнээ ягч салчихая гэж бодогдохгүй зүгээр л энэ тэнэг амьдралаа өөрчлөх юмсан л гэж бодогдсоор.
гэтэл 1 л өдөр эхнэр өөрөө салая гэж шийдсийм болвуу гэлтэй хэрүүл өдөөд эхлэв.миний нүдэнд тэр үнэндээ сайхан санагдахаа байчихсан байхад чи тоосонгүй чи хайрласангүй чи хайхарсангүй гэх мэтийн үгнүүд нь үнэхээр новшийн санагдаж- *чи тэгвэл зайлаачдээ*гэх үг амнаас зүгээр л гарчихав.
яагаад ч юм тэр үгийг яагаад хэлчиснээ ойлгоогүй ч гэлээ би уучлалт гуйлгүй гэрээс гараад явлаа...
ажил дээрээ өдөржин бодлогширов. өнөөдөр очоод уучлалт гуйх хэрэгтэй гэжүү? би ер нь түүнд ямар буруу хийсэн юм бээ? гэх мэтийн түмэн зүйлс толгой дотор эргэлдэн бараг л уймарч үхэх шахаж байтал ашгүй найз маань ороод ирэх нь тэр. за бас яачив? бас яагаад гуниглаа суучаав гээд асуухаар нь би ч болсон бүхийл процэсоо хэлтэл тэр бүр үхтлээ инээгээд- засс Монголын охид модонд авирснуу? хаданд гарцнуу? үхсэн баас юунд нь үхэх гээд байгаан. тэртээ тэргүй чамаас салж чадахгүй нь ойлгомжтой, харин чи хэрүүл хийгээд сайхан хэд хоногийн виз авчихсан байгаам бишүү. хамт гоё шаая лдаа наа ядаргаатай хог шаар шиг амьдралаа түр зуур ч болов мартаашдээ хамаа) гэж хэлсэн хэдхэн үгнэ үнэхээр л намайг жинхэнэ утгаараа амьдраач дээ гэж байгаам шиг сонсогдов.
гэртээ харилгүй 3 хоног тэнэлээ, архийг уух шиг болж, бар савийг хэсэх шиг болж, хүүхэн шуухантай хүртэл унтаж хэвтээд авав. гэтэл эхнэр яачив ийчив гэж хүний урманд залгасангүй.
уур хүрээд залгахгүй хэр удхийг чинь харийлдаа гэж бодон 5-6 хоносонч байдаггүй.
сүүлдээ би өөрөө санаа зовж эхлэв, зүгээр байгаа, хүү маань өвдөж бариагүй байгаа гэх бодол төрөөд болхоо байлаа за ямар ч байсан өнөөдөр харья одоо хашираа байлгүй хэрүүл уруул хийгээд байхгүй байлгүй гэж бодогдон гэрийн зүг алхлав.
яагаад ч юм эхнэрээ хуурчихаад ирж байгаа болхоор айдас мэдрэгдэж хаалгаа онгойлгоод орж чадалгүй хэсэг хугцаанд орцныхоо үүдэнд суув, магадгүй намайг ингээд сууж байгааг хараад хайраа гэртээ ороочээ гээд дуудахч юм билүү гэж бодогдоод ч байх шиг. тэнэг юм шиг цаг гаран гадаа сууж сууж зааза одоо дүүрсэн гээд гэртээ ортол гэрт минь хэнч байсангүй.
түр гарсан юм болвуу гэж өрөө өрөөгөө бүгдийг нь шалгаад үзтэл эхнэр хүүхэд 2ийн маань эд хэрэглэл хувцас хунар юу ч байсангүй тэд явчихаж. хүүгийн маань өрөөний жижигхэн ширээн дээр надад үлдээсэн зурвас байгаа нь л харагдлаа... *эхний өдөр л оройтоод ажил дээрээ завгүй байна гэхэд чинь би хоол хийгээд ажил дээр чинь очсон чи байгаагүй тэглээ гээд би чамруу утасдаж зовоогоогүй, өглөө нь чамаас цул архи үнэртсээр орж ирхэд чинь ч би гомдлоогүй.
ажилынхаа хүнийд төсөл бэлдэж байна гэхэд чинь ч манай найз чамайг бар-нд харсан байсан би бас л чамруу уурлаагүй, би бодсон- хөөрхийдөө миний муу хань хичнээн жил гэр бүлийнхээ төлөө л гэж явсан юм чинь жоохон наргиж цэнгэгдээ, ивийдээ миний хань бас жоохон ч гэсэн хөөрч баярлаг дээ гэж. харин би чамаас асууя * би чамтай сууснаасаа хойш 1 удаа гарч шоудсан болвуу? нэг өдөр хүү та 2ийгоо гэрт орхиод өөр газар хонож байсан болвуу? 1 ч болтугай гадуур дэмий тэнчихээд тэрийгээ чамаас нууж худлаа үнэн яриж байсан болвуу?* чи арай тэгж байсан гэж хэлж чадахгүй л байх. тийм болхоороо би чамд гомдосон тийм болхоороо би чамаас хайр хүссэн, тийм болхоороо би чамд жоохон ч гэсэн эрхэлсэн, харин чи намайг хөөсөн...
яахавдээ чамд би хайртай байсаан тэхдээ одоо би чамайг хайрлаж чадахгүй уучлаарай баяртай* гэсэн зурвас байлаа...
буцаад ирчих байх гэж ихэндээ боддог л байлаа гэвч ирэхгүй бараг 10 аад хонов. сүүлдээ би өөрөө уучлалт гуйгаад залгаад байхад хүртэл хариу ч бичихгүй байсаар л байна.
зааза ингээл салчихдаг юм байж гэж бодогдон найзтайгаа сайхан ганцаараа болсон амьдралаа зад тэмдэглэж архи уугаад л бар сав хэсээд л яваад байтал мөнгө төгрөгчгүй болоод эхэлдэг юм байнаа. заа яадийн ямар эхнэр хүүхэд гэж нэхэж шалгаах юумгүй болцноос хойш бүх юмаа зараад уусан ч яадийн гэж бодогдон утас бөгж цаг гээд л юу л байна бүгдийг нь ломбардаж ууж эхэллээ.. үнэндээ 3 хан сарын дотор би юу ч үгүй болов. за ёстой байгаа ганц юм нь л эхнэр бид 2 ийг анх сууж байхад манай аав ээж 2ийн аваад өгсөн байр л байна өөр юу ч алга. өнөө сайхан найз ч намайг хэтэрхий архидаад байхаар уулзахаа ч болиод бараг танихаа ч байчдаг юм байна. тэгсэн ч гэсэн бас больхоо мэдэхгүй би чинь хэн билээдээ бүгдийнэ зараад ууцан байсанч буцаад босоод ирэх чадалтай эр хүн шүү гэж томорч явсаар байтал өнөө сайхан байр маань ч байхгүй болов.
эцэг эх маань аль эрт өөд болчихсон дээрээс нь би архинд орчихсийн болхоор нөгөө намайг ахийн хөөрхөн дүү эгчийн сайн дүү гээд шалчигнаад байдаг хамаатан саданч таг чиг алга болчихдог л юм билээ.
таньж мэддэг хүн амьтнаасаа 5-10ан цаас зээлж тэрүүгээрээр архи ууж согтуурч явж байхдаа муугаа мэдэхгүй хэдэн поцанруу онгирч байж сэхэнд ортлоо нүдүүлэв. ёостой л бурхантай уулзаад ирлээ гэгчээр амьдархуу үхэхүү 2 ийн заагин дээр 14 хоног хэвтсний эцэст 1 муу юм сэргээд нүдээ нээтэл. эхнэр маань гарнаас минь атгаад нүдэнд нь нулимс нь цэлэгнэчихсэн*ХАЙРИЙГАА ОРХИОД ЯВСАНД УУЧЛААРАЙ ХАЙРАА* гэцихсэн сууж байж билээ...
тэр л өдөр би ямар сайхан амьдралтай байснаа дэндүү их ойлгож түүнийхээ духан дээр зөөлхөн үнсээд- хайр нь чамайгаа хэзээ ч дахиж гомдоохгүй ээ уучил намайгаа гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйж билээ...
ЭР ХҮН ТА УХААРЧ АМЬДАРВАЛ
ЭМЭГТЭЙ ХҮН БИ УУЧИЛЖ АМЬДАРЪЯ...
Бичсэн: Ц.Түвшин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!