Чонон сүрэг төрөх гэж буй эмэгтэйд тусалжээ

🕔 2018/01/05 17:56

Цасан шуурганд боогдсон нэгэн Америк эмэгтэй Мэри Краник 3,4 килограмм жинтэй эрүүл хүүхэд төрүүлжээ. Түүнийг хүүхдээ төрүүлэхэд нь чонон сүрэг тусласан байна.


"Тэд намайг сүргийнхээ нэг гишүүн мэт үзсэн. Хэрвээ тэд байгаагүйсэн бол, миний хүүхэд амьд гарахгүй байх байсан. Чонон сүрэг биднийг налан бүлээцүүлж, хүүхдийг маань долоож, нэг нь хүйсийг хасаж тасласан юм. Хүүхдээ амлуулахаар авах гэхэд маань тэд тусласан. Хүмүүсийг туслахаар ирэх хүртэл биднийгхамгаалж байсан юм” гэж Аляскийн Талкээтна хотын 25 настай нарийн бичгийн дарга бүсгүй дурсан ярьжээ.

Мэри Краникжирэмсний найман сартай байсан бөгөөд харьж явахдаа хүчтэй цасан шуургатай тааралдсан байна. Машин нь замаас гарч, хунгарт суужээ. Мэри машинаасаа буугаад,дайгдаад явчих замын машин тааралдах байлгүй хэмээн найдаж байжээ. Гэвч шуурга улам ширүүсч, цөхрөнгөө барсан эмэгтэй хот руу явган явахаар шийджээ. Түүнийг 800 орчим метр газрыг арай ядан туулж явахад гэнэт төрөхийн өмнөх базлалт эхлэсэн байна.

Шуурган дунд төрөх нь хүүхэд болон эхийн хувьд гарцаагүй үхэлтэй тулгарна гэсэн үг. Ийнхүү тэрээр арай ядан урагшилж, хүүхэд нь мөдгүй гарах гээд байх шиг болжээ.

Арай цас багатай газар холгүй байхыг Мэри хараад, тийшээ өвдсөөр арай ядан гэлдэрсэн боловч айснаасаа болоод ухаан алдсан байна.

"Би хэдэн минутын дараа ухаан орсон. Лав сүргийн ахлагч байх гэмээр том гэгчийн чоныг би дэрлээд хэвтэж байсан. Бусад арав орчим чоно бие биеэ налан намайг тойрч, салхи шуурганаас халхлаж байв. Би айхаа ч больсон. Тэгээд 20 орчим минутын дараа би хүүхдээ төрүүлсэн” гэж Мэри дурсан ярьжээ.

Нэг өлөгчин чоно хүүхдийн хүйсийг болгоомжтой нь аргагүй тас хазаж, дараа нь өөр нэг гичийгийн хамт хүүхдийг долоож байжээ. Бусад чоно Мэрийг налж, түүнийг дулаацуулж байсан гэнэ.

Мэрий хүүхдээ авах гэсэн ч чадаагүй байна. Харин хүйсийг тас хазсан нөгөө чонотүүн рүү хүүхдийгнь хамраараа түлхэж өгч байжээ. Хүүхэд уйлахад Мэри түүнд хөхөө амлуулсан байна.

"Чонон сүрэг намайг тойрон хүрээлж, шуурганаас хамгаалж байсан юм. Би нэг ёсондоо тусламж шаардлагатай сүргийн гишүүн болчихсон хэрэг. Сүргийн ахлагч миний хацар дээрхцас, нулимсыг долоож байж билээ” гэж Мэри ярьжээ.

Мэри Краникийн танилууд түүний орхисон машинтай тааралдаж, тэр даруй эрлээ эхлэсэн байна. Довцог дээр сүрэг чоно байхыг хараад, ямар нэг эвгүй юм болж дээ хэмээн бодоцгоожээ. Ийнхүү тэдбуудахад чонон сүрэг тал тал тийшээ зугтсан байна. Тэгтэл мод налж суусан эмэгтэй харагджээ. Гэхдээ чонын сүрэг бүр хол явчихалгүй, хүмүүсийг алсаас харж байсан байна.

"Тэд намайг мартахгүй байх. Удахгүй бяцхан Биллийнхээ хамт тэр газарт заавал очно. Тэднийг ирнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж Мэри Краник сэтгүүлчдэд хэлжээ.

Хэрвээ Мэрийг чонон сүргийн дунд байхыг харсан гэрч хүмүүс байгаагүй бол, хэн ч энэ явдалд итгэхгүй байх байсан биз ээ.

Ойн цагдаа болон анчид энэ явдлыг тайлбарлахаас татгалзаж байгаа бөгөөд тэд хэзээ ч ийм зүйлийн тухай сонсож байгаагүй аж. Тэд эмэгтэйг "махчин” аврагчидтайгаа уулзах хэрэггүй гэсэн ч, Мэри Краник тэдний үгэнд оролгүй, чонын сүрэгтэй уулзах цаг мөчийг хүлээж байсан гэдэг.

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!