Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч залууд ял оноожээ 25 мин

🕔 2017/12/27 11:17

Хятадын онлайн ертөнцөд урлаг, спортын алдартнуудаас дутахааргүй алдартай Ву Ган гэгчийг найман жилийн хорих ялаар шийтгэсэн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч залууд ял оноожээ 25 мин

 

Ву Ган нь хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд түүнийг төр засгийнхаа эсрэг кампанит ажил зохион байгуулж, олон нийтийг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, яллажээ.

 

Тэрбээр өнгөрсөн 2015 оноос хойш олон нийтийн сүлжээгээр эрх баригчдаа буруутгасан нийтлэл, мэдээлэл оруулсан аж.

 

Тяньжин хотын Дээд шүүх "Ву Ган нь өнөөгийн засаглалын тогтолцоонд сэтгэл дундуур. Түүний энэхүү бодол аажим аажмаар төрийн эрх мэдлийг сүйтгэх зорилготой байна” гэж мэдэгджээ.

 

Шүүхээс мөн түүнийг "Хуурамч мэдээлэл тараах”, "Бусдыг доромжилсон” хэмээн буруутгав.

 

Ву Ган болон хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/492320.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!