67 эрдэмтэнд академич цол олгов

🕔 2017/11/28 10:52
 
 67 эрдэмтэнд академич цол олгов

Жүншинь агентлагийн мэдээ: 27-нд Бээжин хотноо, Хятадын Инженерийн Академи 2017 онд дотоодын 67, гадаадын 18 эрдэмтэнд академич цол олгосон тухайгаа зарлалаа. 


Шинээр академич болсон 67 эрдэмтний 63 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй.  Эдгээрээс хамгийн залуу нь 49, ахмад нь 67 настай. 

Академич болсон эрдэмтдийн 31 нь их дээд сургуульд ажилладаг бол 18 нь судалгааны хүрээлэнд, харин 18 нь компани, эмнэлэгт ажилладаг байна. Үүнд аж ахуйн нэгжийн анхан шатны инженер, технологийн мэргэжилтнүүд, баруун бүс нутагт олон жил ажилласан  мэргэжилтнүүд академич цол хүртжээ.

Мөн өдөр Хятадын Инженерийн Академи гадаадын эрдэмтнээс нэмж сонгосон академичдын нэрсийг нийтлэв. Үүнд Америкийн нэрт бизнесмен Гейтс Билл багтжээ. Хятадын Инженерийн Академийн сайтаас үзвэл, урьд нь тус цолыг хүртсэн гадаадын 48 академич байсан бөгөөд 16 нь нас нөгчсөн байна.

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!