Сүүлийн арван жилийн хугацаанд 73 хүүхэд сураггүй алга болжээ

🕔 2017/11/09 13:04

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай охин сураггүй болоод долоо хонож байна. ЦЕГ-аас  "Охиныг эрэн хайх ажилд 500 гаруй хүн оролцож байна. Эрлийн ажилд БНХАУ-ын холбогдох байгуулага хамтран ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Түүнчлэн өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд манай улсын 73 хүүхэд сураггүй алга болсны 24-ийг нь олсон гэдгийг хэллээ. Сураггүй алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь байнга тэнэдэг, гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай хүүхдүүд байдгийг онцолсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!